Япон цүнамийн бүх сэрэмжлүүлгийг буулгалаа
Даваа гарагт /2024.01.01/ Япон улсын Ишикава мужийн Ното хойгт 7.6 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний дараа Японы Цаг уурын алба Ишикава мужид цүнамийн өндөр аюул зарласан ч хэсэг хугацааны дараа бууруулсан юм. Япон 2011 оны 9 магнитуд хүчтэй газар хөдлөлтөөс хойш цүнамийн өндөр аюул зарлаагүй байсан билээ.
Ишикава мужаас гадна Ниигата, Тояама мужуудад мөн цүнамийн сэрэмжлүүлэг гаргасан байна. Японы Цаг уурын алба цүнамийн сэрэмжлүүлгийг, зөвлөмж болгон бууруулсан юм. Тэгвэл тус улсын цаг уурын алба Японы тэнгисийн дагуу оршдог мужуудад цүнамийн зөвлөмжийг буулгасан гэж “NHK” агентлаг мэдээлжээ.
Газар хөдлөлтийн дараа Ното хойгийн ойролцоо 1.2 метр орчим цүнами үүссэн байна. Харин Тояама мужид 80 см, Ниигата мужид 40 см-ийн өндөр давлагаа үүссэн юм.
Эх сурвалж: BBC, NHK World
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.