Гадаад мэдээДЭЛХИЙ
БНСУ-ын сөрөг хүчний удирдагч хүзүүндээ хутгалуулжээ
Өмнөд Солонгосын сөрөг хүчний Ардчилсан намын дарга И Жэ Мюн Бусан хотод айлчлах үедээ хүзүү тус газраа хутгалуулсан байна. “Yonhap” агентлагийн мэдээлснээр өнөө өглөө /2024.01.02/ И Жэ Мюн нисэх онгоцны буудал барихаар төлөвлөж буй газартай танилцаж явах үед үл мэдэгдэх этгээд түүнд халджээ.
Хэрэгтэн 50-аас 60 орчим насны эрэгтэй байсан гэж эх сурвалжууд мэдээлсэн юм. Халдагч гарын үсгийг нь авах гэсэн шалтгаанаар түүнд ойртож, хүзүү тус газарт нь хутгалсан байна. И Жэ Мюнийг хэргийн дараа яаралтай эмнэлэгт хүргэсэн юм.
БНСУ-д үүнтэй ижил улс төрийн хүчирхийлэл хэд хэдэн удаа гарч байсан түүхтэй. Тухайлбал 2006 онд сөрөг хүчний консерватив намын тэргүүн Пак Гин Хийн биед хутгатай этгээд халдсан хэрэг гарч байсан.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.