Гадаад мэдээДЭЛХИЙ

Токиогийн нисэх буудалд хоёр онгоц мөргөлдөж, таван хүн сураггүй болжээ

Токио хотын Ханеда нисэх буудалд Японы агаарын тээврийн компанийн онгоц эргийн хамгаалалтын албаны онгоцтой мөргөлдсөн ноцтой осол гарлаа. Агаарын тээврийн онгоц дээр сууж явсан 379 хүнийг аюулгүй гарган авсан бол эргийн хамгаалалтын онгоцонд явсан зургаан хүний тав нь сураггүй байгаа гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида холбогдох байгууллагууд учирсан хохирлыг яаралтай үнэлж, олон нийтэд үйл явдлын талаар цаг үеийн мэдээллийг хоцролгүй дамжуулахыг үүрэг болгосон байна.

“NHK” телевизийн дамжуулалтаас харвал Японы агаарын тээврийн Airbus A350 загварын онгоц газардсаныхаа дараа эргийн хамгаалалтын албаны онгоцтой мөргөлдөн, дүрсхийн шатсан байна. Азаар 367 зорчигч, нислэгийн багийн 12 гишүүн бүгд эсэн мэнд гарч ирсэн юм.

Японы эргийн хамгаалалтын алба мэдээлснээр мөргөлдсөн онгоц Ниигата хот руу газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст тусламж хүргэхээр нисэх гэж байсан аж. Даваа гарагт /2024.01.01/ болсон газар хөдлөлтийн улмаас 48 хүн харамсалтайгаар амь үрэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мундаг
Мундаг
2024-01-02 21:21

Онгоц дээр 367 хүн сууж явсан гэнэ...онгоцонд биш.онгоцон дотор биш

Зочин
Зочин
2024-01-02 22:35

усан онгоц нисэх бууд�##�д орж ирсэн байх. Япон арлын улс шүү дээ хөө аан

Холбоотой мэдээ

Back to top button