Гадаад мэдээДЭЛХИЙ

Хүзүүндээ хутгалуулсан БНСУ-ын сөрөг хүчний удирдагч эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

Халдлагад өртсөн БНСУ-ын сөрөг хүчний Ардчилсан намын дарга эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Мягмар гарагт /2023.01.02/ Ардчилсан намын дарга И Жэ Мюн Бусан хотод нисэх буудал барихаар төлөвлөж буй газартай танилцаж явахдаа хүзүү тус газартаа хутгалуулсан юм.

Эмч нар И Жэ Мюний хүзүү дэх хэд хэдэн томоохон судаснуудыг холбохын тулд хоёр цагийн турш мэс ажилбар хийжээ. Ардчилсан намын бүлгийн дарга Хон Икпёо “И Жэ Мюн даргын эсрэг хийсэн террорист халдлага нь ардчилалд заналхийлсэн явдал мөн” гэж хэлсэн байна.

Тэр улс төрийн томоохон зүтгэлтнүүдийг хамгаалах албыг сайжруулж, халдлагыг яаралтай мөрдөн шалгаж эхлэхийг уриалжээ. Хэрэг болсон газарт байсан Ардчилсан намын дэмжигч Жин Жон Хва улс төрийн удирдагч нарын хамгаалалтад дан цагдаа нарыг хуваарилах нь хангалтгүй, мэргэжлийн баг томилох хэрэгтэйг харууллаа гэж хэлсэн юм.

БНСУ-д дөрөвдүгээр сард парламентын сонгууль болно. Тус сонгуулиар Ард түмний хүчний нам Парламентад мажоритар статустай болох зорилготой байгаа юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл тус намын гишүүн билээ. Иймд ирэх дөрөвдүгээр сарын сонгуульд Ард түмний хүчний нам гарч чадвал Юн Сок Ёлын явуулах бодлогыг хэрэгжүүлэхэд тустай.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button