Japan Airlines: Осолдсон онгоц газардах зөвшөөрөл авсан байсан
Мягмар гарагт /2024.01.02/ осолдсон “Airbus A350” онгоц газардах зөвшөөрөл авсан байсан гэж “Japan Airlines” мэдэгдсэн байна. Цагдаагийн алба тус осол мэргэжилтний хайхрамжгүй байдлаас гарсан эсэхийг шалгахаар бэлтгэж байгаа аж.
“Airbus A350” онгоцны мөргөлдсөн эргийн хамгаалалтын албаны онгоцонд сууж явсан зургаан хүний тав нь амь үрэгдсэн. Мягмар гарагийн /2024.01.02/ орой болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Japan Airlines”-ийн төлөөлөгчдөөс тус онгоц газардах зөвшөөрөл удирдах төвөөс авсан эсэхийг асуухад “Бидний ойлгож байгаагаар бол зөвшөөрөл авсан” гэж хариулжээ.
Энэ осол гарахаас өмнө Японд нисэх онгоцны ноцтой осол гараагүй олон арван жил өнгөрөөд байсан юм. “Japan Airlines” компанийн нисгэгч асан, нисэхийн шинжээч Хироюүки Кобаяаши “Осол хүний буруутай явдлаас үүссэн байх магадлал өндөр. Ерөнхийдөө нисэхийн зурваст зөвхөн нэг онгоц орохыг зөвшөөрдөг. Тэгтэл Японы эргийн хамгаалалтын онгоц зурвас дээр байсан” гэж хэлсэн байна.
Францын “Airbus” компани болон тус онгоцны хөдөлгүүрийг үйлдвэрлэсэн Их Британийн “Rolls Royce” компанийн мэргэжилтнүүд ослын шалтгааныг тогтоох мөрдөн байцаалтад туслах болжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.