УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эхний тавд оруулж, поп дүр сонгохгүй байж чадах уу

Жагсаалтад ямар дарааллаар хэрхэн дэсэлж, тойргуудад хэн хэнийг дэвшүүлж байж, парламент дахь суудлаа ахиулах уу гэдэг нь намуудын жинхэнэ мэдрэмжийн, тооцооллын, стратегийн асуудал. Чухам иймээс л МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч оны есдүгээр сард 21 аймгаа тойроод ирсэн билээ. Тухайн үед нэг чухал амлалт өгсөн. Сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор тэрхүү амлалтыг нь нэхэн сануулъя.

Тодруулбал, тэрбээр "Нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана. Мөн эмч, багш нарыг ч багтаана" гэчихсэн.

Жагсаалтаа эхлээд тайлбарлая.

2024 оны сонгуулиар бүрдэх парламент тойргоос сонгогдсон 78, жагсаалтаар нэрлэгдэх 48 нийт 126 гишүүнтэй болно. Жагсаалтаар нэрлэгдэх 48 нэр дэвшигч хүйсийн хувьд 1:1 хэлбэрээр эрэгтэй, эмэгтэй байлгаж, жендэрийн квотыг 30 хувьд хүргэсэн. Нэг нам 48 хүнийг нэр дэвшүүлбэл 3-6 метр саналын хуудас болно. Тиймээс "эхлээд намд санал өгөх, нам жагсаалтын 48 хүнээ сурталчлах байдлаар зохицуулна" гэж эрх баригчид хэлж буй. Эсхүл, МАН-аас 18, АН-аас 18, бусад намаас үлдсэн нь гэхчлэн явах ч хувилбар яригдах агуулгатай.

Тэгэхээр, жагсаалтаар нэр дэвших квот, тэр тусмаа эхний аравт багтах нь ямар үнэ цэнэтэй болох нь харагдана. Тиймээс, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Нэгдүгээрт, жагсаалтын эхний тавд л эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөө оруулахгүй бол нэрийн хор болно.

Хоёрдугаарт, эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэний жагсаалтад олны танил поп дүр оруулж ирж оромдох уу. Эсвэл ухаантайгаар шинэ соргог дүр сонгох уу.

Ийм хоёр нюанс дээр олон нийт түүнийг хараачлан харах юм.

Намууд, ялангуяа АН, МАН жагсаалтаа маш сайн дүрүүдээр бүрдүүлэхгүй бол олон нийт шуудхан эсэргүүцлээ илэрхийлж, гудамд гарахаар байгаа. Жагсаалтаар сонгогдох эрэмбэдээ ЗӨВ ХҮМҮҮС оруулах тал дээр хүлээлт үүсчихсэн гэж хэлж болно. Ийм үед Ерөнхий сайдын энэ амлалт хамгийн түрүүнд анхаарал татах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Халтар
Халтар
2024-01-04 09:23

Нийгмийн эмзэг дээр дөрөөлж попрох нь эд хэдийн сурсан ганц уран чадвар шдээ

Зочин
Зочин
2024-01-04 10:08

Манай ерөнхий сайд юу ярьж юу хийж байгаагаа сайн мэдэж байгаа

Иргэн
Иргэн
2024-01-04 11:17

Амл�##�тыг нь сайн харна даа

Зочин
Зочин
2024-01-04 14:58

Яг л зүүний коммунист үзэл мөн дөө. Тэгвэл ижил хүйстнүүдийн төлөөлөл, цагдаа нарын төлөөлөл, тари�##�анчдын төлөөлөл, цэвэрлэгчдийн төлөөлөл мэтийг хүчээр оруул. Үгшй болбоос ажил мэргэжлээр нь ялгаварлаж Үндсэн хууль зөрчиж байна

Зочин
Зочин
2024-01-04 19:25

Эмчийн төлөөлөл гээд нуухан нүдэт Энхболдыг оруулж ирж онигоо болох вий дээ. Сийхгүй л гар шүү

Зочин
Зочин
2024-01-04 19:31

Эмчийн төлөөлөл гээд нуухан нүдэт Энхболдыг оруулж ирж онигоо болох вий дээ.

Холбоотой мэдээ

Back to top button