Top StoriesУлс төрийн мэдээ

Оюу толгой: ТУЗ дахь Монголын тал дэмжээгүй ч хүүг 2.2 хувиар буулгаж, $1.1 тэрбумын зээлийг баталжээ

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 13-нд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ хуралджээ. Улмаар нэмэлтээр босгох шаардлагатай болсон 1.1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг олонхын саналаар баталжээ.

Батлахад ТУЗ дахь Монгол талын гишүүд дэмжээгүй байна.

$1.1 тэрбумын зээлийн хүүг бууруулахаар “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн талаас ихээхэн ажилласан байдаг. Хэлэлцээрийг батлахаас өмнө, арваннэгдүгээр сарын дундуур ТУЗ хуралдахад энэ асуудлыг хойшлуулсан бөгөөд, хүү бууруулах чиглэлд дахин анхаарахаар болоод байсан юм.

Мөн тэр үеийн мэдээллээр, зээлийн суурь хүүг 6 хувь гэж тооцоод байв. Энэ дүнг буулгахын тулд хамгийн сүүлд Лондонд, түүний өмнө Австралид ажиллацгаасан.

Тэгвэл баталсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд ямар шинэ мэдээллүүд байна вэ?

Шинэ мэдээлэл нэг: Зээлийн өртөг анхны нөхцөлөөс 2.2 хувиар буурчээ

Түрүүнд дурдсанчлан, хөрөнгө оруулагч талаас тавьсан анхны нөхцөл 6+LIBOR хэмжээний хүүтэй байсан.

Уг нөхцөлөөр зээлийг аль болох яаралтай батлуулах шаардлагатай гэж “Рио Тинто” группээс үзэж байв. Харин зээлийг 31 хувь эзэмшдэгийн хувьд Засгийн газар ч төлөлцөнө. Мөн бусад шалтгаанаар зээлийн хэлэлцээрийг яаравчлан батлахаас “Эрдэнэс Оюу толгой” цааргалсан байр суурьтай байсан.

Тэгвэл, арванхоёрдугаар сарын 13-ны ТУЗ-ийн хурлаар анхны нөхцөлөөс 2.2 хувиар татуу хүүтэй хувилбарыг хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг 2.2 хувиар бууруулж чадсан байна.

Шинэ мэдээлэл хоёр: Монголын талын хүртэх мөнгөн урсгал 262 сая ам.доллароор өснө

Харин хүүг ийнхүү 2.2 хувиар бууруулснаар, “Оюу толгой” төслөөс Монголын талын хүртэх мөнгөн дүнгийн урсгал 262 сая ам.доллароор өсөх тооцоолол гарсан байна.

“Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг “Эрдэнэс Оюу толгой” ХХК эзэмшдэг. Тус компаниар дамжуулан, төслөөс Монголын Засгийн газар өгөөж хүртдэг  гэсэн үг. Тэгэхээр, адаглаад хүү буурснаар төслөөс хүртэх мөнгөн урсгал нэмэгдэх давуу тал үүсжээ.

Шинэ мэдээлэл гурав: Зээл хөрөнгө оруулагчийн давуу эрхтэй, ТЭЗҮ-ийг хүлээн аваагүй байсан

Мөн энэ зээлийн хэлэлцээрт анхнаасаан спонсор тал давуу эрхтэй оролцсон байна. Иймд зээлийн хүү болон бусад нөхцөлийг өөрсдийн зүгээс санал болгож байжээ.

Харин Монголын талаас яаравчлан батлаагүй шалтгаанд өндөр хүүгээс гадна бүтээн байгуулалтын ТЭЗҮ байсан байна.

Тодруулбал, уг санхүүжилтийг ашиглах ТЭЗҮ-ийн FS2023 тодотголыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл одоо хэр хүлээж аваагүй байгаа аж. Нөгөө талаар хөтөлбөрт нийцсэн зээлтэй харьцуулахад, санхүүжилтийн зардал өндөр тусаж байсан. Иймд санхүүжилтийн хэмжээг буюу 1.1 тэрбум ам.долларын дүнг буулгах ч шаардлагатай гэсэн байр суурийг баримталж байжээ.

Тэгэхээр одоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн аваагүй ТЭЗҮ-гийн тодотголтой, хөтөлбөрт нийцсэн зээлтэй харьцуулахад өндөр дүнтэй (1.1 тэрбум ам.доллар) зээлийг 2.2 хувиар хүүг нь буулгах маягаар л баталсан гэж ойлгогдож байна.

Шинэ мэдээлэл дөрөв: ТУЗ дахь Монголын тал дэмжээгүй ч хэлэлцээр олонхын саналаар батлагджээ

Ер нь “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д тэнцвэргүй харьцаа байсаар байгаа.

Тодруулах юм бол, ТУЗ-ийн дарга нь Г.Батсүх, монгол хүн. Үлдсэн наймынх нь тав хөрөнгө оруулагч талыг төлөөлдөг.

Харин Ж.Тана, Н.Цэрэнбат, Э.Баясгалан нар л “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн байр суурийг хамгаалдаг. Иймд ТУЗ-ийн даргын санал ороод ч аливаа асуудал хөрөнгө оруулагч талын буюу олонхын саналаар шийдэгддэг.

$1.1 тэрбумын зээлийн хэлэлцээр ч мөн ингэж батлагджээ. Арванхоёрдугаар сарын 13-нд болсон хурлаар, дээр дурдсан монгол талын гишүүд дэмжсэн байр суурь илэрхийлээгүй юм байна.

Шинэ мэдээлэл тав: Санхүүжилтийг зарцуулах бүтээн байгуулалт 2025 онд дуусна

Хөрөнгө оруулагч талын давуу эрхтэй уг зээлийн санхүүжилт батлагдсанаас удалгүй 2023 оны арванхоёрдугаар сарын дундуур хийгдэж эхэлжээ.

Одоогийн байдлаар Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа аж. Улмаар, уг санхүүжилтийг зарцуулах гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил 2025 оны арванхоёрдугаар сард бүрэн дуусах тооцоололтой байгаа юм байна.

НЭМЭЛТҮҮД: Энэ асуудлаарх урьдын бичвэрүүддээ дурдсанчлан, энэ 1.1 тэрбум ам.долларын зээл нь Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн асуудал биш. Өөрөөр хэлбэл, анх баталсан зардалд тусгагдсан, төлөвлөгөөт зээл гэдгийг ЭОТ болон хөрөнгө оруулагч талын аль аль нь батлан илэрхийлж байв.

Нөгөөтээгүүр, Оюу толгойн хэлэлцээрийн хүрээнд батлагдсан УИХ-ын 103-р тогтоолд “Монголын талд дахин өр үүсгэхгүй” гэсэн агуулга бий. Энэ заалттай шинэ зээл харшилж байгаа ч, тогтоолын хэрэгжих хугацаа өнгөрсөн юм билээ. Тодруулбал, гүний уурхайн эхний олборлолт эхэлсэн 2023 оны нэгдүгээр сараас хойш энэ заалт хэрэгжихээ больсон байдаг.


ӨМНӨХ КОНТЕНТ:

ОТ, Далд уурхай: $1.1 тэрбумын зээлийн хүүг бууруулах асуудлыг Лондонд судалж, ТУЗ дахин хуралдана контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Del
Del
2024-01-04 08:38

Яасан ч дуу�####�ггүй шулаа вэ

Зочин
Зочин
2024-01-04 08:47

Сайханбилэг муу хүн учраас дахин зээл авах эрх өгч улсыг хохироосон гэж олон жил пиардсан,одоо тэгээд яагаад дахин дахин зээл авах эрх одоогийн МАН -н засаг олгоод улсын эрх ашгийг хохироогоод байгаа юмбэ.

Инженер геологич
Инженер геологич
2024-01-04 09:29
Reply to  Зочин

Сайханбилэг ер нь нэг их буруу юм хийгээгүй юм шүү !
МАН л хар PR хийсэн юм !

Зочин
Зочин
2024-01-04 12:13

Манайхан молиго үмхэж, туулай хөөгөөд т�##�д төөрсөн нохой шиг болж ханах биш дээ.Ашиг нь хаа байнаа? Ард түмнийг юугаараа гялайлгаад байгаа юм бэ?! Хэдэн хулгайч нарын ам руу мөнгө чихэж, зарим нь бүр саяар нь доллараа мартсан гээ биз дээ?!

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
2024-01-04 12:57

монголд ашгаа өгөхгүй уурхайгаар юу хийнэ болимоор юмаа худлаа өр тавьсаар байт�##� ашиг өгөхгүй бороо гоулд шиг гараад явна даа

зочин
зочин
2024-01-04 15:18

ашиг хүртэхгүй ч зээл төлөлцөнө шударга ёс хаана байна занданшатараа, тогтоолоо сунгаад явж болохгүй байсан уу

Зочин
Зочин
2024-01-04 19:10

Хэрэг �##�гадөө. Тэр монгол т�##�ын туз гээд татаасаар шургасан хэдэн мануухай охидоо �######�уул

Зочин
Зочин
2024-01-04 21:10

Бид ч баялгаа ачиж өгөөд ачигчийн ц�##�ин авахаас баялгаасаа ашиг хүртэхүй л юм байна даа.жинхэнэ луйварчид бололтой.жинхэнэ мэрэгжилтэн гэдэг энэ

Иргэн
Иргэн
2024-01-04 23:02

34 хувь эзэмшдэг Монголыг 66 хувьтай Рио тинто ингэж л хүчиндэнэ ш дээ.

Зочин
Зочин
2024-01-05 09:00

Nuursnii xulgaich naraa barivchilj xurungiig ni xuraagaach. Baaxan turuus tursun terbumtnuud bii bolson baina.

Зочин
Зочин
2024-01-05 11:52

Дэлхийд �##�дартай луйварчдаар байг�##�ийн баялагаа тонуулаад үхээнц царайлаад өрөнд ороод байж байдаг ямар лойчихсон төр баригчид вэ.Наад луйвар,дээрмийн хэргээ зогсоож луйварчдаас байг�##�ийн баялагаа эргүүлж авах эсвэл төлүүлээд хөөж гаргаач.Нөгөө олон улсын шүүхэд өгсөн гэсэн юу болсон ямар үр дүн гарсан.Монголын газар нутаг түүний баялаг зөвхөн төр барьж байгаа хэдэн хүний мэддэг асууд�##� биш нийт ард түмний мэдэлд байх зүйл тул ард түмнээр шийдүүлэх ёстой.Асуудлыг шийдэж улс орныг хохиролгүй болгож чадахгүй бол монгол төрөөс �######�ах хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-01-05 13:01

Зээлийн өртөг,төслөөс хүртэх мөнгөн урсг�##� нэмэгдэнэ....юу гээд ч байгаа юм бол доо

хуяг
хуяг
2024-01-05 14:52

34 хувиасаа татг�##�заад татвараа авсан бол илүү өгөөж хүртэж эхлэх байлаа.

Зочин
Зочин
2024-01-05 14:54

Daa

Зочин
Зочин
2024-01-05 15:51

Хүү нь буурсан нь сайн юм биш үү?

Зочин
Зочин
2024-01-05 23:41

Л�##�рын еврей рио тинтог �######�ууллаа одоо бүр хүчээр мөнгө зээлсэн гж нтр хулгайч нар гадааддаа хэдэн тэрбум доллароор нь ашигаа хуваадаг юм билээ монголыг бүр доромжилж бнадөө 1 тэрбум $ зээлж нтр хонь м�##�нуудаа

Зочин
Зочин
2024-01-06 03:06

Хогийн рио тинто СӨНӨ

Зочи.
Зочи.
2024-01-06 09:21

Зөөгөөд л байдаг, өчнөөн жил л зөөлөө, өндийж сэхдэггүй ямар сонин газар вэ, байсхиийгээд л өр шир болох юм, хэзээ манайд ашиг гэж юм на�##�дах юм бол доо. Өнөө доллар аар бороо цас орно гээд л анх онгирцгоогоод байсан тэр ч бүр лөөөлөө, сүүлд нь өртэй үлдэж онигооо болох вий дээ, та минь.

Холбоотой мэдээ

Back to top button