Иранд террорист халдлага болж 103 хүн амь үрэгдэн, 188 хүн бэртжээ

Лхагва гарагт /2024.01.03/ Иран улсын Керман хотод хоёр дэлбэрэлт болж 103 хүн амь үрэгдэн, 188 хүн бэртсэн байна. Керманд Ираны зэвсэгт хүчний командлагч агсан Касем Солейманийн амь үрэгдсэний дөрвөн жилийн ойд хүндэтгэл үзүүлэхээр хүмүүс цуглаад байсан юм.
Анхны дэлбэрэлт Солейманийн булшнаас 700 метрийн зайд болсон бол хоёр дахь дэлбэрэлт 1 километрийн зайд гарчээ. Солейманийг дөрвөн жилийн өмнө АНУ-ын арми Ерөнхийлөгч асан Дональд Трампын тушаалаар пуужин харваж хөнөөсөн.
Ираны Дотоод хэргийн сайд Ахмад Вахиди төрийн өмчит “IRIB” телевизэд хэлэхдээ анхны дэлбэрэлт орон нутгийн цагаар 15:00 минутад, харин хоёр дахь дэлбэрэлт 20 минутийн дараа болсон гэж хэлжээ.

Одоогийн байдлаар ямар нэгэн бүлэг дэлбэрэлтийг үйлдсэн гэж мэдэгдэл гаргаагүй байна. Харин Ираны Ерөнхийлөгч Эбрахим Райси Израилыг буруутгаж, шангаа хатуу хүртэх болно гэж хэлжээ. Тэрбээр “Би Зионист дэглэмд анхааруулъя. Энэ болон бусад үйлдсэн гэмт хэргийнхээ төлөөсийг маш хатуу хүлээн авна гэдэгт бүү эргэлзээрэй” хэмээсэн юм.
Керманд болсон дэлбэрэлт Израил-Хамасын дайныг хүндрүүлж, Ойрх дорнодод хэд хэдэн орныг хамарсан бүс нутгийн дайн болгох томоохон эрсдэл болов. Үүнээс гадна мягмар гарагт /2024.01.02/ Хамасын орлогч дарга Ливан улсын Бейрут улсад халдлагад өртөн амь үрэгдсэн. Үүнд Ливаны Хезболла бүлэг Израилыг буруутгаж, хариуг нь хүчтэй барина хэмээсэн билээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Исламын шашинтай этгээдүүд өөрсдөө амиа золиослон х�##�длага их үйлддэг шүү дээ. Бусдыг буруутгах хэрэггүй. Иран өөрсдөөсөө буруутнаа хай. Нөгөөтэйгүүр ноднингийн үхсэн тэр Касем Солеймани гэгч этгээдийн чинь сүнс бүрэн яваагүй хоргодсон байсан тул 103 хүнийг аваад явжээ. Ингээд элсэн цөл газар хонин гүрвэл болж төржээ.
Ойрх Дорнодод байдлыг тогтворгүй байлгах зорилготой хооронд нь яс хаягч 3 дагч хүчин байна даа. Энэ хэнд ашигтай байхав?????????????