Японы Китакюүшү хотод том хэмжээний гал гарсныг унтраажээ

Япон улсын Фүкүока мужид оршдог Китакюүшү хотод том хэмжээний гал гарсныг 13 цагийн дараа унтраасан байна. Гал гарсан дүүрэгт олон тооны бар ресторан үйл ажиллагаа явуулдаг, хөл хөдөлгөөн ихтэй бүс аж.

Гал лхагва гарагийн /2024.01.03/ 15:00 минутын орчим Кокүра буудлын ойролцоо, Торимачи Шокүдогай гудамжинд гарч эхэлсэн байна. Тус хотын Гал түймэртэй тэмцэх алба 30 гаруй машин илгээж, пүрэв гарагийн /2024.01.04/ 04:00 минутын орчим галыг бүрэн унтраажээ.
Цагдаагийн алба алын улмаас хүн бэртэж гэмтсэн гэх мэдээлэл ирээгүй, амь үрэгдсэн хүн байгаа эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа гэж мэдээлсэн юм. Гал гарсан барилгаас 400 орчим метрийн зайд оршдог зах 2022 онд хоёр гал гарсны улмаас их хэмжээний дэд бүтцийн хохирол учирсан байдаг.
Эх сурвалж: NHK World
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.