Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Л.Элдэв-Очирыг томиллоо
Оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 28-нд Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдсэн. Иймд түүний оронд УИХ-ыг гишүүн асан Л.Элдэв-Очирыг томилохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, өчигдөр /2024.01.05/ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ хуралдаж ийн шийдвэрлэсэн аж.
Тэрбээр 2016 онд УИХ-д нэр дэвшиж Баянхонгор аймгаас сонгогдон ажиллаж байсан юм. Түүний товч намтартай танлцана уу.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
1981 онд Нийслэлийн 41 дүгээр дунд сургууль
1986 онд Политехникийн дээд сургууль, цахилгааны инженер
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга
1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захира
1996-1998 онд “MCS international” ХХК-ийн дэд захирал
1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал
2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-хийн гүйцэтгэх захирал
2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч
2012-2013 онд Канад Улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөх
2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-2019 онд Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
ШАГНАЛ:
2003 онд Алтангадас одон
2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ:
Англи, Орос
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөтөлийг буцаагаад МАНАН-д бэлэглэж бгаан бна. Энэ хүн бол МАНАН-мафийн гишүүн шүү дээ!
ээ хүн кока кола ны мухлаг ажилуулахаас өөр юм сэтгэхгүй шүүдээ. Бас нэг хулгайч
MCS-д буцаагаад өгөх байсан юм бол худлаа сүржигнэх хэрэг байсан юм уу?
Zaluu humuusee bolgoj bolnodoo zasgiin gazar buruu tishee yawchlaa
Энэ нөхдүүдээ буцаагаад тавиад байх юм. Тогоондоо эргэлдээд л байх юм.
Арай шинэлэг сэтгэлгээтэй з�##�уу тавихгүй дээ. Энэ хүний арга барил хувийн чиглэлээр л явагдана. Мөн өнгөрсөн хугацаанд явж ирсэн зам мөрөө гээж чадахгүй. Хүмүүсийн итгэл найдвар ч энэ т�##�даа байх болов уу. Цаг хугацаа харуулж дээ
Овоо идэхээргүй хүн тавигджээ туршлагатай хүн үйлдвэрийг өөд татах биз дээ
МSС-ийн �##�и�##�агч
MCS-n taviul gu.lug bnada.Ene Oyunerdeniig bvr oilgoxoo bailaa!. Uur xvn ?
Бас нэг намын иэжээвэр амьтан цементийн үнээ буулга