Who is Who?Гадаад мэдээДЭЛХИЙ

Селена Гомезын шинэ найз залуу Бенни Бланко гэж хэн бэ

Алдарт дуучин Селена Гомез хөгжмийн продюсер Бенни Бланкотой үерхэж байгаа. Селена өнгөрсөн сарын эхээр өөрийн “Instagram” хуудас дээр “Тэр миний бүх зүйл” гэж бичиж түүнтэй үерхэж байгаа гэдгээ олон нийтэд мэдэгдсэн юм.

Тэгвэл Бенни Бланко гэж хэн бэ?

Бенжамин Жозеф Левин нь 1988 оны гуравдугаар сарын 8-нд төрсөн байна. Тэрбээр Бенни Бланко нэрээрээ олонд танигдсан юм. Бенни 2000-аад оны сүүлээр хэд хэдэн хит дуунуудын продюсероор ажиллаж хөгжмийн ертөнц алдартай болжээ.

Тэр хөгжмийн ертөнцийн томоохон уран бүтээлчидтэй хамтран ажилласан туршлагатай. Бенни Эд Шийран, Жастин Биебер, Maroon 5 хамтлаг, Кэти Перри, Рианна, Weeknd гэх мэт дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуунууд дээр ажилласан байна. s

Томоохон одуудтай ажилласнаас гадна тэр 2013 онд Дуу зохиогчдын алдрын танхимаас “Hal David Starlight” шагнал, 2017 онд “iHeartRadio”-ийн оны шилдэг продюсерын шагнал мөн “BMI”-аас оны шилдэг хөгжмийн зохиолчийн шагналыг таван удаа хүртжээ.

Бенни “Interscope Records”-той хамтран “Mad Love Records” болон “Friends Keep Secrets” нэртэй хоёр хөгжмийн студи үүсгэн байгуулсан юм. Тэрбээр 2019 онд Селена Гомезтэй “I Can’t Get Enough” дуун дээр хамтран ажиллан танилцаж байсан аж.

Эх сурвалж: People

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
oogii
oogii
2024-01-07 18:59

selena gomes xeden zaluutai bailaa.toolox uu. texeer udaxgi sa##a.ta nar baigaarai.

Зочин
Зочин
2024-01-07 21:49

Том ообтой з�##�ууд дуртай Сээли

Холбоотой мэдээ

Back to top button