Б.Ононхангай: Гүний уурхайд 100 уурхайчин угаартаж, хүчилтөрөгчийн аппарат зүүсэн

“Оюу толгой”-н гэрээлэгч зарим компанийн ажилчдын төлөөлөл хэвлэлийн хурал зарлаж, уурхайд угаарсаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Иргэн Б.Ононхангай: Энэ сард 100 орчим уурхайчин гүний уурхайд угаартсан. 65 уурхайчин хөнгөн угаартаж, үлдсэн нь хүчилтөрөгчийн аппарат зүүн, эмчилгээ хийлгэлээ.Тэд надад эмнэлгийн өрөөнийхөө зургийг ч явуулсан. Ажилчдаас авсан мэдээллээ олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Арга ядаж, хэвлэлийнхэнд ч хандсан. Гадаад ажилтан өрөөндөө нас барсан, галзуурсан гэх мэт тохиолдлууд байгаа. Энэ бүхнийг "Оюу толгой" компани нуудаг, мэдээлдэггүй. Ажилчдын олон нийтийн сүлжээнд тавих мэдээллийг хатуу хянана гэж сүрдүүлдэг. ТУс компанид үйлдвэрчний эвлэл байхгүй. Ажилтны эрх ашгийг хамгаалах байгууллагагүй гэсэн үг. Ажилчид эрх ашгийнхаа талаар өргөдөл өгөхөөр шийдэж өгдөггүй, судалж байна л гэж хэлдэг. Амь эрстсэн, осолд орсон, бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл үүссэн гэх мэт олон асуудал уурхайд гарсан" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэрээлэгч компани анхааралдаа авч safety first журамаа хатуу сахих хэрэгтэй ҮЭ аюлгүй байдалд анхаарах уу
Gereelegch companytaigaa yari. Xushuuvch zuisen ni sain l baina. Xamgaalax xeregsel baijee. Uurt chini xamaagui yumand bitgii orolts.