Гадаад мэдээДЭЛХИЙ

Бангладешийн сонгуульд Шейх Хасина дөрөв дэх удаагаа яллаа

Энэ оны хамгийн анхны сонгууль Бангладеш улсад ням гарагт /2024.01.07/ боллоо. Санал хураалтаар тус улсын Ерөнхий сайд Шейх Хасинагийн нам дөрөв дэх удаагаа дараалж ялалт байгуулжээ. Ингэснээр тэрбээр Ерөнхий сайдын албыг дахин таван жил хаших боломжтой болж байгаа юм.

Хасинагийн Авами Лиг нэртэй нам парламентын 300 суудлаас 152-ыг авчээ. Сонгуулийн үйл явц маргаантай өнгөрсөн юм. Санал хураахын өмнөх өдөр буюу бямба гарагт /2024.01.06/ санал хураалтын хэд хэдэн байранд халдаж гал гарсан байна.

Мөн баасан гарагт /2024.01.05/ нийтийн тээврийн галт тэрэгт гал гарсны улмаас дөрвөн зорчигч амь үрэгджээ. Энэ хэрэгтэй холбогдуулан тус улсын цагдаагийн алба сөрөг хүчний Бангладешийн Үндэсний намын (BNP) гишүүн Набиулла Наби болон зургаан улс төрийн активистыг баривчилсан юм.

Ихэнх сөрөг хүчний намууд санал хураалтыг бойкотолжээ. “BNP” санал өгөгчдийг сонгуулийг бойкотлон, орон даяар хоёр өдрийн турш ажил хаялт зарлахыг уриалсан байна. Харин эрх баригч Авами Лиг нам “BNP”-г ард түмэн дунд айдас үүсгэн, сонгуулийн үйл явцыг үймүүлэхийг оролдож байна гэж буруутгажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button