Д.Тогтохсүрэн: Би сэтгүүлчдийг "УИХ-д оруулахгүй, сурвалжлуулахгүй" гэдэг үг хэлж байгаагүй

Өнөөдөр /2024.01.08/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан талаар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлгийн ээлжит хурал дууслаа. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, намрын чуулганыг ирэх долоо хоногт завсарлахтай холбоотойгоор хэлэлцэх асуудлын талаар. Хоёрдугаарт, Банкны тухай хууль түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн талаар хэлэлцэж дэмжсэн. Гуравдугаарт, Сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр анхаарах асуудлаар гишүүддээ мэдээлэл өглөө" гэв.
Мөн тэрбээр, "Намрын чуулганыг нэгдүгээр сарын 20-ны үед завсарлахаар төлөвлөж байна. 15, 16-ны үес 75 хоног дуусаж байна. Үүнтэй холбоотойгоор хэд, хэдэн хуулийн төслийг батлах шаардлагатай байна. Тухайлбал, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх том зорилт тавьсан. Энэ үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг намрын чуулганаар батлах шаардлагатай. Мөн Хүүхэд хамгааллын тухай хууль, Үнэт цаасны тухай хууль, Эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих чиглэлийн хуулиудыг батлах нь зүйтэй гэж үзлээ. Б.Баттөмөр нарын гишүүд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан. Гол нь "банкны нэг хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байна" гэдэг хуулийн төсөл нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Олон улсын байгууллага болон манай банкиудаас тус хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж өгөх саналыг тавьж байгаа. Энэ саналыг хэлэлцээд 2026 он хүртэл сунгасан.
Энэ сарын 01-ны өдрөөс Сонгуулийн хууль хэрэгжиж эхлээд байна. Уг хуулиар олон зүйлийг хориглосон. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа хууль зөрчихгүй байхад анхаарах тал дээр гишүүдэд мэдээлэл өгсөн" гэлээ.
УИХ-ын гишүүд зөвхөн хурал хийж, тайлан тавина. Урлаг соёл, спорт зэрэг бусад арга хэмжээг зохион байгуулах нь Сонгуулийн хуулиар хориотой. Олон дагагчтай хүнийг бүртгэхгүй, сурталчилгаанд ашиглах эсэхээ нэр дэвшигч өөрөө шийднэ" гэлээ.
Сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Сэтгүүлчид УИХ-ын чуулганы үйл ажиллагааг сурвалжлах, хэн хэний кнопыг дарж байгааг харах ямар ч боломж алга. Бельэтаж руу оруулж суулгадаг байсан ч, больсон. Намын бүлгүүдийн мэдээлэл авахаас өөр нээлттэй зүйл алга. МАН-ын бүлгийн дарга "Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийг орохыг хорилодог" гэх мэдээлэлд тайлбар өгөөч?
-Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн байгууллагынхныг би "УИХ-д оруулахгүй, сурвалжлуулахгүй бай" гэдэг үг хэзээ ч хэлж байгаагүй. Хэлээд байгаа хүнээ над дээр аваад хүрээд ирээрэй. Хариуцлагатай хэлье. Хэвлэлийнхэнд нээлттэй байдаг. Та бүхэн шаардах бичиг өгсөн юм билээ. Сая УИХ-ын даргын зөвлөл дээр энэ асуудал яригдаж байсан. Өлзийсайхан дарга бид хоёрын нэрийг та бүхэн биччихсэн байна лээ. Би нэг ч хүнд "хэвлэл оруулахгүй" гэдэг үг хэлээгүй. Хоёрдугаарт, хүний кноп дарна гэдэг ойлголт УИХ-д байхгүй болоод гурван жил болж байна. 2020 оноос хэрэгжиж эхэлсэн УИХ-ын шинэ хуулиар бүгд хурууны хээгээр уншигддаг болсон.
-Сонгуулийн хууль хэрэгжиж эхэлснээр хориглох зүйлс юу байх вэ. Инфлүүнсерүүдийг сурталчилгаа хийхийг хориглосон гэдэгт тодорхой мэдээлэл өгөөч?
-Сонгуулийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 01-нээс олон зүйлийг хориглосон. Юм тараах, төлбөртэй төлбөргүй үйлчилгээ үзүүлэх, урлаг соёл, спорт зэрэг бусад арга хэмжээг зохион байгуулах, гадаад дотоодод аялуулах зэрэг бүх арга хэмжээг хорьж байгаа. Сонгуулийн хуулиар хориотой. Олон дагагчтай хүнийг бүртгэхгүй, сурталчилгаанд ашиглах эсэхээ нэр дэвшигч өөрөө шийднэ. Түүнээс биш бүртгэнэ гэсэн ойлголт байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш учир сурталчилгаанд ашиглаж болно. Сонгуулийн сурталчилгаа 14, 15 хоног биш 18 шүү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бузарыг �######�уулах юм сан
Хөдөөний оркуудыг УИХ гишүүн болгохоо болих хэрэгтэй.