Нийгмийн
"Сэтгүүлч Н.Өнөрцэцэгээр дамжуулан хэвлэлийнхний зоригийг мохоож байгаа"
Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал ногоон автобус болон хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Төр хэвлэлийн эрх чөлөө рүүгээ халдаж эхэлсэн. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хориод эхэлсэн. Гадуур шалгаж байгаад гэм бурууг нь олон нийтэд илчлэх хэрэгтэй. Хэвлэлийнхэн энэ асуудалдаа хүчтэй, зоригтой байгаарай. Та бүгдийн зоригийг мохоох гэж байгаа шүү. Хүн нь олдвол хэрэг нь олдоно гэх 1930-1940 оны барьж хорих арга юм.
Түүнчлэн, Ногоон автобусны асуудлаар түр хороо байгуулах саналыг хүргүүлээд 50 хонож байхад тодорхой хариу өгөхгүй байгаа. Сүүлийн 8 жилд юу болж өнгөрснийг иргэдэд мэдүүлэхгүй байхыг эрх баригчид санаархаж байгаагийн илрэл энэ юм” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын байгаа байдал үнэхээр зүрх шимшрүүлэх юмаа.Жинхэнэ улс орныг аваад явчих эзэд нь гарч ирж өөд нь татах байгаа.
өнөрцэцгийн асуудал өөр л дөө тэр бол хаалтын гэрээгээр авлига авсан бас мөрдөн байцаалтын нууцыг задруулснаас хүүхдийн амь нас хохирсон гэж үздэг
Дээрхи сэтгэгдэл бичигч чи хаалтын гэрээг засаг төр нь сэтгүүлчидтэй хийдэг юм .Хаалтын гэрээтэй сэтгүүлч нь засаг төрийн хийгээгүй ажлыг хийсэн болгож сөрөг хүчнээ намнадаг юм.. Харин хаалтын гэрээгүй сэтгүүлчидээ хорьж цагдаж амыг нь барьдаг юм . Хаалтын гэрээнийхээ учрыг мэдэхгүй байж бүү юм ярьж донгосч бай .