Алтан бөмбөрцөг 2024: “Oppenheimer” шилдэг киноны шагнал авлаа
Өнгөрсөн жилийн зун хит болсон “Oppenheimer” кино 81 дэх удаагийн Алтан бөмбөрцгийн наадмаас Шилдэг кино (драм) төрөлд ялалт байгуулсан байна. Тус төрөлд “Anatomy of a Fall”, “Maestro”, “Past Lives”, “Killers of the Flower Moon”, “The Zone of Interest” болон “Oppenheimer” нэр дэвшсэн юм.
Лос-Анжелес хотод гурван цагийн турш үргэлжилсэн тус шагнал гардуулах ёслолд 76 гаруй орны 300 орчим төлөөлөгчид оролцсон байна. Нэр дэвшсэн кинонуудаас “Oppenheimer” хамгийн их шагналыг цуглуулжээ.
Тус кино Шилдэг кино (драм) шагналаас гадна:
Оппенхаймерийн дүрийг бүтээсэн Килиан Мюрфи Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин
Льюис Страуссын дүрийг бүтээсэн Роберт Дауни Жуниор Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин,
“Oppenheimer” киног найруулсан Кристофер Нолан Шилдэг найруулагч
“Oppenheimer” киноны фонограммыг бичсэн Людвиг Горансон Шилдэг хөгжмийн шагнал буюу нийтдээ таван төрөлд ялалт байгуулсан байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.