Сурвалжилга, Нийтлэл

Д.Тэрбишдагва: Оюутолгойд би ажлын хэсгийн дүгнэлтийг ѳгѳѳгүй, ѳгсѳн хүн нь хариуцлага хүлээх ёстой

“Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын ажлын хэсгийн дүгнэлт парламентаар хэлэлцэгдэхээс өмнө "Оюутолгой" ХХК-д очсон асуудал олон нийтийн анхаарлыг татаад буй. Уг асуудлаар ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва гишүүнээс тодруулга авлаа. 

-Оюутолгойд хийсэн шалгалтын дүгнэлтийг УИХаар хэлэлцэж эхлээгүй байхад Оюутолгой компанид өгч мэдээллийг задруулсан нь маш ноцтой асуудал. Мэдээллийг гадагш алдагдуулсан хүн нь хэн юм бэ?

-Оюутолгойгоор улс төржиж болохгүй. Бүтэн жил хийсэн ажлыг хэн нэгэн нь дураараа тайлбарлах нь зохимжгүй. Эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг бүтэн нэг жил ажилласан шүү дээ. Бодит үнэнийг л хэлэх ёстой. Би дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд өгсөн. Нэгэнт хэлэлцүүлэх асуудал учраас өгсөн нь үнэн. Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Хэлэлцэхдээ, хоёр асуудлыг нь нууцаар нэг асуудлыг нь илээр хэлэлцсэн.

Тодруулбал, ажлын хэсгийн дүгнэлтийг ил, аудит болон АТГын дүгнэлтийг нууцаар хэлэлцүүлэхээр өгсний дагуу хэлэлцсэн. Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөхийн бидэнд хэлснээр Эдийн засгийн байнгын хорооны дарга хураангуй дүгнэлтийг Рио Тинто, Оюутолгой компанид явуулсан гэсэн. Байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөсөн, УИХ-ын гишүүдэд тараагдсан асуудлыг өөр нэгэн байгууллагад өгсөн нь маш зохисгүй. Үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгах ёстой. Дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэсний дараа Оюутолгой компани авч өөрсдийн дүгнэлтийг гаргасан бол өөр хэрэг.

Гэтэл хэлэлцээгүй байхад Оюутолгой компанид дүгнэлт очсон байна. Тэр бүү хэл Эдийн засгийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд Оюутолгой компаниас чиглэл өгсөн. Хэлэлцэх гэж буй асуудлыг урьдчилсан байдлаар өгсөн нь энэ ажилд нөлөөлүүлэх зорилготой байсан болов уу.

Урьдчилж тараасан нь ноцтой. Хэн, хаанаас, ямар зорилготой тараасан эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах байх. Би ажлын хэсгийн ахлагчийн хувиар дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны дарга болон Төрийн гурван өндөрлөгт л өгсөн. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд өгсөн хураангуй материал ийш, тийшээ явсны дагуу урьдчилсан байдлаар нөлөөлөх гэж байгаад харамсаж байна.

-АТГ, Аудитын дүгнэлтэд ямар гарсан бэ?

-АТГ, аудитын дүгнэлтийн материалыг хураангуй материалд хамаагүй оруулж болохгүй. Ажлын хэсэг дүгнэлт гаргасан. Байнгын хорооны тогтоолын төсөл гарах ёстой. Тэр эцсийн шийдвэр болно.

Г.ИТГЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-11 13:40

Cialis In Turkei Kaufen Viagra Generico Consegna 24 Ore [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Buy Generic Diflucan Dangerous Liquid Amo

Холбоотой мэдээ

Back to top button