НИЙГЭМ

Ордны гадна охинтойгоо 191 хонож буй Б.Энхцэцэг Ерөнхийлөгчид хандлаа

Иргэн Б.Энхцэцэг махны асуудлаар Төрийн ордны баруун хаалганы дэргэд суулт зарлаад 191 хонож байна. Тэрбээр БНХАУ-руу мах экспортолдог байсан бөгөөд ХХААХҮЯ болон Засгийн газрын тогтоолоос болж бүхнээ алдаж, дампуурсан гэдгээ удаа дараа илэрхийлээд буй.

Эргэн санабал, түүний удирддаг “Финанс холдинг” компани БНХАУ руу мах экспортолдог байв. Монголд махны үйлдвэр барихад дөрвөн тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Жирийн нэгэн иргэнд тийм их мөнгө байхгүй учир аргагүйн эрхэнд хоёр үйлдвэр түрээсэлдэг байж. Ингэхдээ тус бүрийг нь 200 сая төгрөгөөр буюу ганцхан жилд зөвхөн түрээсэндээ 400 сая төгрөг төлдөг гэсэн үг. Тэрбээр энэ их зардлыг жил бүр гаргаж байхаар өөрийн гэсэн үйлдвэртэй болъё хэмээн шийдэж Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл хөөцөлдсөн ч бүтээгүй.

Мэдээж Б.Энхцэцэг өөрийн гэсэн үйлдвэргүй учир БНХАУ руу мах шууд экспортлох эрхгүй. Тиймээс өмнөх жилүүдэд бусад компаниудаас квотыг нь худалдаж аваад махаа гаргадаг байж. Гэтэл 2019 оноос эхлээд мах үнэд хүрч, өмнөхөөсөө илүү ашигтай байсан болохоор Монголын махны бүх квотыг БНХАУ-ын бэлтэй, танил талтай компаниуд мөнгөөр цохиж аваад, түүнд нэг ч кг махны квот олдоогүй аж. Ингэж түүний эсэргүүцлийн үндсэн шалтгаан бий болсон түүхтэй.

Сонирхолтой нь манай улсаас БНХАУ руу мах экспортолдог түүнээс өөр монгол хүн байхгүй гэсэн юм. Тодруулбал, Б.Энхцэцэгийн “Финанс холдинг”-оос бусад бүх компани Хятад эзэнтэй, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулагчтай. Стандартад тэнцэхгүй ганц нэг үйлдвэр байлаа гэхэд хятадууд 1.5-2 сая юанийн хахууль өгөөд, хүссэнийгээ тэнцүүлдэг тухай тэрбээр хэлж байлаа.

Түүний хувьд яг энэ асуудлаа ярьж, хэлсээр долоон настай охиныхоо хамтаар ордны гадна 191 хонож байна. Учир нь тэд байгаа бүхнээ банкны зээл, өрөндөө өгөөд дууссан учир ийнхүү машиндаа амьдарч буй гэдгээ учирлаад буй. Иргэн Б.Энхцэцэгийн уг асуудал дээр салбарын яам дорвитой арга хэмжээг одоог хүртэл аваагүй тул Ерөнхий сайдад хандаад байсан. Харин тэгвэл энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан захидал илгээжээ.

Мөн сүүлийн үеийн мэдээллээр түүнд зориулж хандивын аян зарлаад байсан ч өөрийнх нь хүсэлтээр цуцалж, иргэдийн мөнгийг буцаан шилжүүлэхээр болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-09 08:19

ХҮРЭЛСҮХ ЗАНДАНШАТАР ОЮУНАА ГУРАВ ӨНӨӨДӨР ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙД ЭНХЦЭЦЭГИЙН БУРУУ ЮУ ЗӨВ ҮҮ? ГЭДГИЙГ ТОГТОО ЭХ ХҮН ЭМЭГТЭЙ ХҮН ЗОВЖИЙШТ ЯАЦАН АМЬТАНГУУД ГЭХЭЭРЭЭ ИЙМ БАЙДАГ ЮМ ЯАХААРАА МОНГОЛНУУД МАХАА ХЯТАД РУУ ЭКСПОРТЛОЖ БОЛДОГГҮЙ ЮМ ХҮНСНИЙ САЙД БОЛОРМАА ЧИ НААД ХҮНТЭЙГЭЭ УУЛЗААЧ ДААРЧ БАЙГААШТ АСУУДЛЫГ НЬ ШИЙДЭЭЧ

Зочин
Зочин
2024-01-09 10:56

Манай Ерөнхийлөгч хүний ёсоор хүлээн авч уулзаж асуудлыг нэг тийш шийдэх байхаа

Basca Feiza
Basca Feiza
2024-01-10 02:48

сайн байцгаана уу. ХАТТАЙ, ХӨВЧТЭЙ, ЦӨСТЭЙ БҮСГҮЙ. АЖИЛЛАЛАА, ХӨДӨЛМӨРЛӨЛЛӨӨ ҮР НЬ, ДҮН НЬ ХОХИРОЛ. ЦӨХРӨӨГҮЙ, СӨХРӨӨГҮЙ, СУЛЬДААГҮЙ, ЭСРЭГЭЭРЭЭ, БОССОН . Энэ Бүсгүй үэнэхээр, үнэн сэтгэлээсээ хүндэлсэн, хайрласан. ҮНЭН БҮСГҮЙН ТАЛД БУЙ. УЧИР ИЙЭЭС ХЭНЭЭС ЮУНААС ХУЛЧИЙХАВ, АЙХАВ, ЭМЭЭХЭВ, ЗОВНИХОВ, ЗОВХОВ.

Холбоотой мэдээ

Back to top button