УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Алтанхуяг: Тойрог томсгоно гэдэг гурван аймгийн атаман мөнгөө нэгтгэнэ гэсэн үг

Өнөөдөр /2024.01.09/ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

ХЗБХ-ны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийн талаар ярилаа.

-ЭХХШТХ батлагдчихвал шүүхийн шийдвэргүйгээр баривчилдаггүй болно-

Тэрбээр, "Би энэ хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Яагаад энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал гарсан гэхээр шүүхийн шийдвэргүйгээр хүмүүсийг баривчилдаг болчихсон. 80-90 хувь нь шүүхийн ямар ч шийдвэргүй байна. Олон улсын шинжээчид манай улсад хүний эрхийн зөрчил дутагдал байгааг ярьж, үүнийгээ арилга гэсэн. Иймээс Засгийн газар санаачилга гаргаж энэ хуульд өөрчлөлт оруулах болсон. Энэ хууль батлагдчихвал шүүхийн шийдвэргүйгээр баривчлагдахаа болино гэсэн үг. Хэргийн газарт баривчилсан тохиолдолд буюу цөөхөн тохиолдолд шууд хорьж болно. Үүнтэй холбоотойгоор бямба, ням гарагт шүүгчид амрахгүйгээр жижүүрийн байдалтай ажиллуулах шаардлага гарч байгаа. Би төсөл ярьж байна шүү. Энэ батлагдаж хууль болон гарах учиртай.

Хоёрдугаарт, хүний цагдан хорьчхоод хугацааг нь сунгаад байдаг. Нэг сараас 12 сар хүртэлх хугацаатайгаар хорих ч тохиолдол бий. Бүтэн жил тамлаж шоронд байлгадаг. Энэ байдлыг цэгцэлье гэсэн юм. Монгол хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл шорон гянданд ороход маш амархан болсон байна. Орохоор барахгүй олон сар жилээр хоригдож байна гэдэг үүднээс энэ хуульд өөрчлөлт орж байгаа юм.

Одоо бол ямар ч хүний аваачаад хорьчхоод байгаа юм. Тэгвэл өөрчлөлт орсноор зөвхөн хоригдох зүйл заалтаар яллагдсан хүнийг л хорьдог болно. Гэхдээ заавар шүүхийн шийдвэртэйгээр. Энэ бол хүний эрхийг хамгаалах чиглэлд хийж буй том алхам шүү" хэмээлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хэн мөнгөтэй нь ялдаг сонгууль руу битгий явчхаасай-

-Сонгуулийн тойрог мандат хуваарилах тогтоол батлагдсан. Сонгуулийн тогтолцоотой дүйх өөрчлөл боллоо. Шинэ залуу хүмүүсийн сонгогдох боломж хаагдсан гэх шүүмжлэл бий. Үүнийг та юу гэж дүгнэж байна вэ?

-Энэ бол маш том өөрчлөлт. Цагийг нь тулгаж байгаад том тойрогтой болголоо. Үүнээс хойш манай Монгол Улс бүсчилсэн тойргоор мандан бадрах тухай ярьж эхлээд байна. Би үүнийг тархи угаалт л гэж бодож байна. МАН бол судалгаа тооцоолол сайтай институц. 2024 онд сонгуульд оролцоход энэ намд нэлээдгүй хүндрэлтэй байгаа байх. Хулгай дээрэм, хүн амын амьжиргаа эрс доройтсоноос эхлээд асуудлууд бий. Ингээд сонгуулийн саналыг ямархуу байдлаар авбал хожих вэ, олон суудал авах вэ гэдэг түлхээсээр хийчихлээ. Монгол Улсад 2 сая орчим сонгогч бий. Үүний нэг сая нь хотод байгаа. Монгол Улсын асуудлыг шийдье гэвэл Улаанбаатарын асуудлыг шийдэх учиртай. Гэтэл эндээс гарч ирэх УИХ-ын гишүүдийн тоо бага болчихсон. Тиймээс л үүнийг сонгуульд илүүрхэх гэсэн бодол, сэдлээр хийжээ. Хэн мөнгөтэй нь ялдаг сонгууль руу битгий явчхаасай гэж бодож байгаа. Тойрог томсгоно гэдэг гурван аймгийн атаман мөнгөө нэгтгэнэ гэсэн үг. Жижиг нам, залуу нэр дэвшигчдэд танигдах боломж хомс л байна. Хэрэв сонгууль шударга явагдвал намуудын хоорондох тулаан л болох юм. Гэтэл одоо "намуудсаад" байх юм алга. Жижиг намуудад боломж алга. АН, МАН-ын тулаан л болох байх. Жижиг намууд олон нийтэд танигдахын тулд сайн ажиллаасай.

-Би Ардчилсан намыг байгуулалцсан хүн. 2024 онд намаасаа нэр дэвшинэ-

-Өнгөрсөн сонгуулиар та бие дааж нэр дэвшсэн. Энэ удаад намаасаа нэр дэвших үү?

-Би намаасаа нэр дэвшинэ. 2020 онд намайг хасаад хаячихсан байхгүй юу. Намгүй болчихсон учраас бие дааж нэр дэвшсэн. Энэ намыг чинь байгуулалцсан хүн би шүү дээ. АН-ын асуудлыг цагтаа мэддэг байлаа. Одоо удирдлага нь биш учраас төлөөлж ярих эрх надад байхгүй. Бид жаахан зориг, зүрх муутай унхиагүй ажиллаж байна уу даа гэж бодож байна. Томсгосон тойрог дээр МАН-тай зэрэгцээд "ийм зүйл" бариад зогсох шаардлага огт байхгүй. Яагаад гэвэл жаран хэдэн хүн хуулиа яаж ч баталж чадна. Хам хэрэгтэн болох ямар ч шаардлага байхгүй.

Энэ мэтчилэн ард түмний ахуй амьдрал болохгүй байгаа, хулгай дээрэм хэрээс хэтэрсэн, хүний эрх зөрчигдсөн, "буруу" гэж дуугарсан хүнийг шорон гянданд хийж айлгадаг нийгэм бий болчихлоо шүү дээ. Залуу хүмүүст энэ мэтчилэн зүйлс мэдрэгддэггүй юм болов уу. Ард түмний ахуй амьдрал аажим аажмаар унаж байна. Хүний эрх өдөр бүр зөрчигддөг болж байна. Тэрбум төгрөгийн хулгай ярьдаг байсан бол одоо их наядаар ярьдаг болж.

"Ногоон автобус"-ны хулгай бол улайм цайм. Хэтэрнэ. Хуучин автобус авч ирээд шинэ автобусны үнээр өгчихнө гэдэг миний ухаанд лав багтахгүй. Сонсгол хийнэ гээд байгаа. Хийх хэрэгтэй.

-Сонгогдож гарсан тойрог болох Орхон аймагтаа хэдэн удаа очиж ажиллав. Иргэд нь таныг нүүрээрээ ирж уулзахгүй, онлайн уулзалт хийдэг гэж шүүмжилдэг. "Эрдэнэт үйлдвэр"-ийн цагаан тоосны асуудлаас болж иргэдийн эрүүл мэндийн түвшин муудаж буй гэдэг.

-Орхоныхон намайг сайн дэмжиж УИХ-ын гишүүн болгосон. Би зөвхөн Эрдэнэт хот биш монголын ард түмний төлөө зүтгэх ёстой. Би өөрийгөө заавал цөөнхийн төлөөлөл гэхгүй. МАН-тай гурван асуудлаар хамтарч ажиллая гэсэн. Нэг нь, байгалийн баялагтаа эзэн болъё. Ардын намын амтай болгоноос гарсан үг. Эрдэнэтийнхэн намайг дэмжээд гаргачихвал овоолго буюу хүдрийн баяжмал дээр боссон үйлдвэрээс гарч байгаа баяжмалыг "Эрдэнэт үйлдвэрт, Орхон хотод, иргэдэд өгье" гэдэг санаагаа хэзээ нэгэн цагт хэрэгжүүлнэ гэж боддог. УИХ дээр унасан болохоос биш амьдрал дээр унаагүй. Ажил болно.

Одоо П.Цагааны нэрээр явдаг албан ёсны нэр нь "Ачит ихт" ХХК. Бодвол цаана нь хоёр хүн байдаг байх. Улайм цайм хулгай болсон. Тэдэнтэй 2015 оноос арав гаруй жил үзэж байна. Намайг буцаагаад АТГ-аар ноолдог. УИХ-д суулгахгүй гээд Хөгжлийн банкны шүүх хуралд гурван сар татаж оролцууллаа. Аймшигтай тоо хэлье. Тэр үйлдвэрээс зөвхөн жилд 100 сая ам.долларын борлуулалт хийдэг. 10 мянган тонн цэвэр зэс гаргадаг. Энэ 100 сая ам.долларыг хоёр гуравхан л хүн авч байгаа юм. Зардлаа хасвал 70 сая ам.доллар. 70 сая ам.доллартай хүмүүс монголыг хөгжүүлэх зүйл хэзээ ч хийдэггүй. Улстөрчдийг худалдаж авах ажиллагаа хийдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат
2024-01-09 14:43

Баахан тоо хэлээд шун�##� нь хөдлөөд дахиад дайрч бгаа юм бна. Ард түмэн итгэлээ өгсөн, даан ч та �##�дсан. Хүргэн Дэнзэн, зөвлөх Гансүх нараараа мөнгө олох гэж үзсэн, холио бантан тариж засгаа унагаасан, өөрөөсөө болсон хүн дэ. С.Баяр шиг гэртээ суугаад лайв хийгээд байж байгаач, хөгшин хүн байж. Лай болохоор зай болооч.

Зочин
Зочин
2024-01-09 14:44

Хүнд хэрэггүй юм заагаад байгаам бишүү

Иргэн
Иргэн
2024-01-09 15:41

Баялаг бүтээж байгаа хүмүүсийг үзэн яддаг хүн дээ атаархаад байгаа юм уу 60 хол харсан өвгөн самбараа бариад гэртээсээ лайв хийгээч

Зочин
Зочин
2024-01-09 21:12

Алтанхуяг гишүүн сонгогдох байхаа. Хүмүүс ам сайтай баых юм билээ

Зочин
Зочин
2024-01-10 16:00

Энэ новш тэр хаан жимс билүү тэр амр�##�таа хаамар юм тулу голын дунд барьцан баас шээс нь биднийуудаг ус руу орж байгаа шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button