УЛС ТӨР

“Э.Бат-Үүл даргын үед хохирсон бүх айлыг цуглуулж, ирэх 3-4 дүгээр сард байртай болгоно”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, метро, Улаанбаатар хотын тээвэр логистик, дэд бүтэцтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууцыг нийслэлээс барьж өгнө. Цэвэр, бохир, ус дулаан татагдаад сургууль, цэцэрлэгийн асуудал цэгцэрчихсэн. Одоо тэнд байгаа айл өрхүүдийг түр 24 сар нүүлгэх ажил үлдсэн. Ингэхдээ, бид энэ хугацааны тохилог орон сууц түрээслээд амьдрах мөнгийг нь төлнө.

Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд нүүлгэн шилжүүлж барилга барихаас өөр ямар ч арга байхгүй. Хүүхдүүдийн сургууль цэцэрлэг ойр байр, айл өрхүүдийг тохилог орон сууцанд түрээс төлөх мөнгийг нь төлөвлөж байгаа. Хэлчхээр айлууд үнэ ханшаа өсгөчих вий гэдэг айдастай байна. Нэг айлд нэг сая төгрөгөөс дээш төгрөг төсөвлөсөн. Ам бүлийн тооноос шалтгаалж тооцооллыг ихэсгэнэ. Бид гэр хороололд дорвитой алхам хийхгүй бол 21-р зуунд нүхэн жорлонтойгоо хэвээр үлдэх нь байна. Манай сөрөг хүчнийхэн гэр хорооллын айлуудын газрыг булаах гэж байна гэж яриад байгаа.

Булаах тухай асуудал огт биш. Тэдэнд 24 сар түр байх тохилог орон сууцанд амьдруулж, төлбөрийг нь нийслэлээс төлөх асуудал байгаа. Энэ хооронд тухайн байрлалд нь байшин бариад 60 хувь нь орон сууц, зогсоол, зам, 40 хувь нь ногоон байгууламж барина. 15 минутад алхаад очиж болдог төрийн үйлчилгээ, ажлын байр байхаар төлөвлөнө.

Э.Бат-Үүл даргын үед хохирсон бүх хүмүүсийг энэ сард цуглуулж уулзаад бүгдэд нь нийслэл байр олгохоор шийдсэн. Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд байгаа айлуудад энэ гурав болон дөрөвдүгээр сард ашиглалтад орох Нийслэлийн орон сууцны корпорацын өмчлөх эрхтэй байруудыг санал болгоно. Энэ хүмүүсийг 10 гаруй жил орох оронгүй, айлаас айл дамжуулсандаа уучлалт гуйж, хохирлыг нь барагдуулах гэж байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
0400
0400

Сайхан жүжигчин баньд шүү

Баагий
Баагий

Айлуудын газрыг хүчээр булааж авах хууль батлуулчихаад түүнийгээ мэдээгүй явж байгаа дүр үзүүлж жүжиглэх шаардлагагүй .Чиний үгэнд хэнч итгэхгүй.Тэр сэлбэ төвийн орчинд барилга баривал барилг
уудын доод давхар усанд авагдах ,хөрсний усыг нь зайлуулвал өвлөөр хотын төв "үерт" автагдахыг тооцсон байгаасай.

Эмээ
Эмээ

Сонгууль болохоор л горьдоох гэж.Нээрээ үнэн бол сайхан ......

Зочин
Зочин

Ovoodoo us musee zasuuladd

Зочин
Зочин

Гол нь Бат үүлийг дэвсэл, муу бүгдийг чих.

Зочин
Зочин

hooloigoo shahaj, humsuguu zangidsan heden t1 dutuugiin complexte hugshin bandi nariig hoid solongos ruu n zailuulaachee

Сонгогч иргэн
Сонгогч иргэн

Аргагүй л сонгууль ойртжээ, сэтгэл байсан бол тэр айлуудыг байртай болгох боломж бсандөө. Худалчдын тэмцэл эхэллээ.

Зочин
Зочин

Niisleliin buh alband baigaa zadarsan avilgach nartaa l sain temtseerei. Yadarsan ard tumnii yugch hasaj booh shiidver gargaj bolohgui shuu. Iim shiidver gargasand bayartai bna.

Зочин
Зочин

ОДОО Ч БАРИГДСАН ХЭРНЭЭ ЗАРАГДААГҮЙ БОРЛОГДООГҮЙ ОРОН СУУЦ БЭЛЭН ЗӨНДӨӨ БИЙ ГЭСЭН ТЭРНЭЭСЭЭ БАТҮҮЛИЙН ДЭЭРМИЙН ҮЁД ОРОН СУУЦАНД ОРУУЛАХ АЖЛАА МАШ ЭРЧИМЖҮҮЛЖ ХИЙВЭЛ
АЖИЛ ХИЙСЭНД ТООЦНО.ШИНЭЭР УБ Т ШИЛЖИН ИРЭГСЭДИЙГ ХЯЗГААРЛААРАЙ ШҮҮ

Зочин
Зочин

Бат-Үүл хохироогүй хэрэгжиж байсан төслийг нь зогсоосон МАН өөрөө буруутай учраас төлбөр төлөх ёстой ийм хулгайч нарыг сонгосон мангарууд өөрсдөө буруутай хохь нь

Зочин
Зочин

ХОЖИМ нЯМБААТАРЫН ҮЕД ХИЙСЭН ГАЙ ГЭЭЛ ДУУДУУЛАХ БАЙХ ДАА

Зочин
Зочин

Сонгуулийн дараа байх ч юм уу?! Бас л Бат-Үүл шиг алга болоод өгвөл Амгалангийн айлууд шиг байр ч үгүй дахин төлөвлөлт гээд газрннх нь үнэ унаад нэгмөр баларч мэднэ шүү. Түрээссийн байр энэ тэр гэж байхаар шууд тохироод зарчихвал хэн хэндээ амар. Түрээсийн байранд орох хүсэлтэй нь орно биз

Зочин
Зочин

Нас барсан хүмүүсийг босгож ирээд уучлалт гуйх уу. Яагаад ийм ёс зүйн доголдолтой хүмүүс төрд ажиллаж байнаа

Зочин
Зочин

ярьж лбайг л дээ. сонгуулийн дараа амыг нь асуухаар оройтчих болов уу: гэр хороолол эргээд луул даваад өргөжөөд явахыг гадарлахгүй л байгаа тэнэг шүү. ичихгүй худлаа ярина гэнэээ. метрогоо явуулаад бид тоггүй харанхуй суух нь л дээ. цахилгааны дэд бүтцээ нэмээгүй байж, одоо би жижиг өрөөний гэрлээ асаачихвал хүчдэл уначих гээд айж сууж байхад кккк

Зочин
Зочин

сумтай базараасаа илүү юу гэхээс дутахгүй ярих нь байна шүү. дуугүй яриулаад л байвал хаа хүрэх болоо. сүхбаатарын талбай хотын захиргааны барилгыг Москва хотын ГУМ, ЦУМ шиг дан гадаадын брендийн дэлгүүр болгон гэж цуурсан байна лээ шүү, бид өмх мах, талхаа яаж гэж байхад эд нар бренд яриадл

Зочин
Зочин

хүүеэээ цагаан сар өнгөрөөд л 3,4 сар чинь болно шүү, тэр үед өө би эмээ уугаагүй үедээ тэгж ярьсан гэж хэлэв дээ.....

Зочин
Зочин

өмнөөс нь ичих юм: уучлаарай ард түмэн минь....

Холбоотой мэдээ

Back to top button