Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-д 50 машин мөргөлдөж, дөрвөн хүн нас баржээ

Даваа гарагт /2024.01.08/ ОХУ-ын M-11 хурдны замын Новгород мужид байрлах хэсэгт халтиргаа, үзэгдэх орчин муудсаны улмаас 50 машин мөргөлдөж, 4 хүн амь үрэгдсэн байна.

Орон нутгийн мөрдөн байцаах хороо цаг уурын нөхцөл байдал муудсаны улмаас осол гарсан гэж мэдээлжээ. ОХУ-ын цаг уурын төвийн мэдээлснээр даваа гарагийн өглөө Новгород мужид их хэмжээний цас орсон юм.

Новгород мужийн дарга Андрей Никита өөрийн Телеграм сувагтаа мэдэгдэл хийхдээ “M-11 хурдны зам дээр 50 орчим машин мөргөлдсөн томоохон осол гарчээ. Хүний амь үрэгдсэн байна. Бүс нутгийн албаныхан боломжит бүх тусламжийг үзүүлж байгаа. Осол гарсан бүсэд хүмүүс дулаацах цэг үүсгэж, иргэдэд халуун цай, идэх зүйлс өгөх болно” гэжээ.

M-11 хурдны замын осол гарсан бүсэд Онцгой байдлын яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба, Мөрдөн байцаах хорооны ажилтнууд ажиллаж байгаа аж. Новгородын прокурорын газар ослыг шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалж: TASS, Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-09 15:12

Шинэ Оросууд түрэмгий гэж. Монголчууд ч ах нараас сурсан юм бий. Орос шовинизмын хуулбар Монгол маягийн хоосон омог гэж юм бий.

Холбоотой мэдээ

Back to top button