82 настай Хаяао Мияазаки эцсийн анимейшнээрээ анхны Алтан бөмбөрцгийн шагналаа авчээ
Японы алдарт “Ghibli” студийн захирал, уран бүтээлч Хаяао Мияазаки 82 насандаа хамгийн анхны Алтан бөмбөрцгийн шагналаа авсан байна. Шилдэг анимейшний шагналыг авсан “The Boy and the Heron” нь Мияазакийн гаргах эцсийн бүрэн хэмжээний уран бүтээл гэгдэж байгаа юм.
Мияазаки тус анимейшний эх зохиолыг өөрөө бичиж, найруулжээ. Тэрбээр тэтгэвэрт гарсан байснаасаа эргэн ирж, долоон жилийн турш “The Boy and the Heron” дээр ажилласан байна.
Энэ жилийн Алтан бөмбөрцөгт Шилдэг анимейшний төрөлд нэр дэвшсэн бусад бүтээлүүд бол:
“Disney” студийн “Elemental” болон “Wish”
“Sony Pictures” компанийн “Spider-Man: Across the Spider-Verse”
“Universal Pictures” студийн “The Super Mario Bros Movie”
“CoMiX Wave Films” студийн “Suzume” юм.
“The Boy and the Heron” анимейшн нь өнгөрсөн жилийн зургаадугаар сард Японд нээлтээ хийсэн байна. Одоогийн байдлаар тус хүүхэлдэйн кино 136 сая ам.долларын ашиг олжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.