Гадаад мэдээДЭЛХИЙ

Путинийг ерөнхийлөгчийн сонгууль дэвшүүлэхийг 1.3 сая хүн дэмжиж гарын үсэг зуржээ

Ирэх гуравдугаар сард ОХУ-д ерөнхийлөгчийн сонгууль болно. Тус сонгуульд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хувиараа нэр дэвшиж байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн дагуу намаас нэр дэвшиж буй хүн 100 мянган гарын үсэг, хувиараа нэр дэвшиж буй хүн 300 мянган гарын үсэг цуглуулах ёстой байдаг.

Тэгвэл Путин 1.3 сая гарын үсэг цуглуулсан хэмээн Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын дарга Марьяна Лысенко мэдэгджээ. Цуглуулсан гарын үсгүүдийг даваа гарагт /2024.01.08/ 13 бүсээс цуглуулсан гарын үсгийг Москва хотын Гостины Двор дахь сонгуулийн хороонд хүргэсэн байна.

Өмнө нь 45 бүсээс цуглуулсан гарын үсгийг сонгуулийн хороонд хүргүүлжээ. Хуулийн дагуу хувиараа нэр дэвшигч 300 мянган гарын үсэг цуглуулах ч нэг бүсээс 7,500-гаас ихгүй байх ёстой аж.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-09 16:38

ХА ХА ХА. УГААСАА Л ТОДОРХОЙ ШДЭЭ. ХЭРЭВ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХГҮЙ БОЛ ЭРЭГТЭЙ БОЛ УКРАЙН РУУ, ЭМЭГТЭЙ БОЛ ЭР НӨХӨР, ҮР ХҮҮХДИЙГ НЬ МӨН УКРАЙН РУУ ХӨӨЖ ЯВУУЛНА. ХАРИН НЭГ СУМААР ХОЁР ТУУЛАЙ БУУДАХ МЭРГЭН АРГА ОЛСОН ЮМ БИШ ҮҮ! НЭГДҮГЭЭРТ СОНГУУЛИЙН ПИ АР АА ХИЙГЭЭД, ХОЁРДУГААРТ ЦЭРГИЙН НӨӨЦӨӨ АРВИЖУУЛААД! К КК

Зочин
Зочин
2024-01-09 21:58

Фашист Путин сөнөтүгэй !

Зочин
Зочин
2024-01-11 01:16

Ukraine dainiig anh American angle strategy hureelengees orosiin ediin zasag hurdatstai usultiig zogsooh putiniig solih Ukraine damjsan hiig haaj gej 2008 ond Obama Biden nart uureg bolgoj Ukraine d ungut hubisgal hiih uuregiig Hilary d uureg bolgoj ehelsen tuhain yede 14-16 ond amhuulah zorilttoi baisan ch sunjirch uursduu hyadad bair suuria tanij ba

Холбоотой мэдээ

Back to top button