Гадаад мэдээДЭЛХИЙ

Ким Жон Ун 40 нас хүрсэн байж магадгүй

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун даваа гарагт /2024.01.08/ 40 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн байж магадгүй хэмээн “Reuters” агентлаг мэдээлжээ. Ким Жон Уны төрсөн өдрийн талаар Хойд Солонгос ямар ч мэдээлэл гаргадаггүй.

Гэхдээ түүнийг нэгдүгээр сарын 8-нд төрсөн гэж мэргэжилтнүүд үздэг. Мөн АНУ-ын Засгийн газар архивдаа Ким Жон Уны төрсөн оныг 1984 гэж тэмдэглэсэн байдаг тул тэр 40 нас хүрсэн байж магадгүй юм.

Ким Жон Уны аав болон өвөөгийн төрсөн өдрийг Умард Солонгос хуанли дээрээ онцгойлж хэвлэн, үндэсний баяр болгон тэмдэглэдэг. Харин түүний төрсөн өдрийн талаар Хойд Солонгосын телевиз огт мэдээлдэггүй мөн хуанли дээрээ ч хэвлэдэггүй аж.

БНАСАУ-ын хэвлэл Ким Жон Уны төрсөн өдрийн талаар мэдээлсэн ганц тохиолдол бий. 2020 оны нэгдүгээр сард “KCNA” телевиз АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ким Жон Унд төрсөн өдрийн мэндчилгээ илгээсэн гэж мэдээлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button