“Ард”-ын Ч.Ганхуяг иргэдийн тусч сэтгэлээс ашиг хонжоо эрэв

Залуу тамирчин О.Дөлгөөн АНУ-д сагсан бөмбөгийн тоглолт үзэхээр яваад огцом элэгний дутагдалд орж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон явдал Монголын ард түмний өрөвч, тусч сэтгэлийг хөндлөө. Фэйсбүүк орчинд “Pray4Dulguun” hashtag хандивын аян эхэлсэн нь“үзэгдэл” болтлоо өргөжин тэлж, асар олон хэрэглэгчийг хамарч чадсан нь бид нэг нэгнийхээ сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэж чаддаг ард түмэн мөн гэдгийг харуулав.
Гэвч зах зээлийн хахир өрсөлдөөнтэй энэ нийгэмд массын сэтгэл хөдлөлийг бизнесийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болгох зорилгоор хандсан хэд хэдэн үйлдэл гарсан юм. Тэдний нэгээр “Ард”-ын Ч.Ганхуяг нэрлэгдэв.
Тэрбээр, “Ард” ХХК-аа өргөжүүлэн тэлж, Ардкоин нэртэй цахим валют гаргасан ба түүгээр худалдаа хийж болдог Ардшоп хэмээх онлайн дэлгүүр нээгээд байгаа юм.
Сошиал орчинд О.Дөлгөөнд туслах аян хүчтэй өрнөх үеэр Ч.Ганхуяг өөрийн нүүр хуудсандаа “Зүгээр зальбираад эдгэрэхгүй ээ. Чи үнэхээр туслая гэж бодож байгаа бол www.ardshop.mn-ээр өөртөө хэрэгтэй зүйлээ худалдан ав. Тэнд бусад дэлгүүрээс хямд байгаа. Дээрээс нь нэг хувьд нь АрдКойны урамшуулал явж байгаа. Хүсвэл түүнийгээ ч Дөлгөөний эмчилгээнд чи өөрөө зориулж болно шүү.
Харин бид чиний худалдан авалтын дүнгийн 2 хувийг Дөлгөөндөө хандивлая. Хэд болох нь уу, хамтдаа үзье! Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Ингээд урагшаа!” гэж бичсэн юм.
Түүний энэ пост сошиал орчинд нэлээдгүй шүүмжлэл үүсгэв. Сошиал хэрэглэгчид Ч.Ганхуягт хандан, “Хийсч ирдэг хүний өвчин зовлонгоор бизнeсээ сурталчилсан, групп сошиал хуудсныхаа хандалтыг өсгөх гэсэн хэд хэдэн хүмүүс харагдлаа. Бүр #shop4dulguun гэсэн зүйлүүд ч их байна. Зүгээр л чин сэтгэлээсээ туслаад өгөөч. Чадахгүй бол хүний зовлонгоор жаргал хийх хэрэггүй”, “Шууд Ө.Дөлгөөний данс руу мөнгөө хийж болох уу” гэхчлэн дургүйцлээ илэрхийлсэн байна.
Х.ЭРХЭС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Levitra 5 Mg Prezzo Baclofene Alcool Achat [url=http://cialibuy.com]Cialis[/url] Cialis Without A Doctor'S Prescription Cialis Se Puede Com
Cheap Plavix [url=http://cialibuy.com]Cialis[/url] Typical Amoxicillin Doses Cialis Find Cheapeast Finasteride
Propecia Weight Lifting http://buyciallisonline.com/# - Buy Cialis Buy Cheap Uk Viagra cialis 40 mg Cheapest Cialis Online