Нийгмийн

Д.Сумъяабазар сонгууль мөрөөдөж, Ж.Сүхбаатар чимээгүй сууж “ногоон автобус”-ны хэргээс мултрах уу

Хэсэг хугацаанд бүдгэрээд сураггүй болсон ногоон автобусны хэрэг өчигдөр /2024.01.09/ амь оров. Ингэхдээ АТГ шалгаж дуусаад 27 хүн яллагдагчаар татсан уг хэргээ шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Энэхүү 27 дотор Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар багтсан уу гэдэг нь нэн түрүүнд анхаарал татаж буй. 11-р сард АТГ-аас зарласан 25 хүний дараа сайд асан Ж.Сүхбаатар нэмэгдсэн байдаг. Харин Хотын дарга асан Д.Сумъяабазар ор багтаагүй. Ямартай ч худалдан авалттай холбоотой асуудлаар аль аль нь мэдүүлэг өгсөн билээ.

Сайд асан Ж.Сүхбаатарын хувьд: “Тэнүүн-Огоо” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон гэх мэдээлэл гарч байна. Өөрөөр хэлбэл тус компанийн А.Ганхуягтай хамааралтай болж таарж буй аж. Нэмээд яллагдагчаар татагдсан НХААГ-ын дарга асан Г.Энхтайван, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нартай ч холбогдож буй.

Хотын дарга асан Д.Сумъяабазарын хувьд: Ногоон автобусны хууль бус худалдан авалтыг нийслэлийн харьяа агентлаг, газрын дарга нар зохион байгуулсан ч тэдэн зөвшөөрөл өгч, тамга дарсан хүн. Гэхдээ хуулийнхан түүнийг яллагдагчаар огт татаагүй байгаа. Тийм ч учраас тэр сонгууль ярьсан шигээ явна. Д.Сумъяабазар Сонгинохайрханы тойргоо ахалж болох ч олон нийтийн дэмжлэг муу байгаа тул Өвөрхангай руу тойрог солих хувилбар давхар яригдаж байгаа аж. Нийслэлийн МАН-ыг сонгуульд удирдаж орох нь лөөлөө болсон тул Өвөрхангайн тойргийг сонирхоод эхэлчихжээ.

Харин яллагдагчаар татагдсан 27 хүн дотор НЗДТГ-т ажиллаж байсан гурван хүн багтсан байдаг. Тэд гурвуулаа Хотын дарга асан Д.Сумъяабазарын томилсон хүмүүс байгаа юм.

Ногоон автобусны хэргээр суудлаасаа огцрох өргөдлөө өгсөн хотын дарга асан Д.Сумъяабазар, "Түгжрэл"-ийн сайд асан Ж.Сүхбаатар нартай хариуцлага тооцох асуудал бүр замхарч, мултрах уу.


Яллагдагчаар татагдсан 24 хүний тухай ангилан хүргэсэн Ногоон автобусны хэрэгт Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар, С.Одонтуяа нарт ойр хүмүүс яллагдагчаар татагджээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-10 09:35

Энэ мэт ард түмэн, улс орны цус сорогч хачиг хувулзнуудаас яажшуухан ангижрах вэ.

Зочин
Зочин
2024-01-10 11:07

Өвөрхангайн өмд бандаашны хулгайч нар Сумьяаг сонгож мэдрэлтнээ

Зочин
Зочин
2024-01-10 12:47

Хийсэн хулгайн хэргээ р хүлээе гээд гараад ирэх эр хүн Монголд огт байхгүй төрхөөч больсон ер нь ичих нүүртэй хүн дарга болдоггүйг бүгдээрээ харлаа

Зочин
Зочин
2024-01-10 15:33
Reply to  Зочин

Тийм эм хүн ч а-лга байна шүү дээ.

Зочин
Зочин
2024-01-10 15:28

Сумъяабазар гэрээн дээр гарын үсэг зурж тамга дарсан, санхүүжилтийг батлаж шилжүүлэхэд мөн гарын үсэг зурж, тамга дарсан. А-лга болчихоод байгаа 60 тэрбум төгрөгийн дийлэнх хэсэг Сумъяагийн ха-лаас руу орсон. Ийм байж хэргээс мултраад бас болоогүй сонгуульд өрсөлдөнө гэнэ ээ. Эхэр маань өгсөн мөнгөөр минь тансаглаж, бас болоогүй завсаргүй бусадтай ява-лдаж ирээд дотуур хувцас угаа гэж пээдийвэл би яах ёстой вэ?

Зочин
Зочин
2024-01-10 15:40

СУМЬЯА ХӨГШӨӨН ОДОО УЛС ТӨРӨӨ ОРХИЧИХОО ХУЖИРТ СУМАНДАА ТАМИРЫН БАГШААР ХҮРЭЭД ИР ӨВЛИЙН ИДШИЙЙГ ЧИНЬ ДААЯА ЭСВЭЛ ӨВӨРХАНГАЙДАА ТОГТОХСҮРЭНТЭЙ ҮЗЧИХ НЭГ НЬ АМЬД ҮЛДЭХ ГЛАДИТОРЫН ЗАРМААР ҮЗЧИХ ЛАЛАРЫГ НАМ ТАВЬ

Зочин
Зочин
2024-01-10 19:04

Deed doodgui huibaldsan bj 1 uldeehui biz ulsiig yaj hohirolgui bolgoh bol shudarga shuuhiig hariya

Зочин
Зочин
2024-01-10 20:58

Сумъяабазар, Сүхбаатар хоёр автобусны хэрэгт холбогдох нь тодорхой харин сонгуульд МАН дэвшүүлж толгойгоо цу�####�хгүй!

Зочин
Зочин
2024-01-11 08:15

УИХ гишүүн дарга нарыг шүтсэний гай энэ дээ

Зочин
Зочин
2024-01-11 14:22

Энэ 2хулгаич шоронд ороогүи баигаа юм уу

Монгол хүү
Монгол хүү
2024-01-12 00:23

Үдобххахббххцлтт

Үхсэн сэтгүүл зүй
Үхсэн сэтгүүл зүй
2024-02-08 13:50

Сүхбаатар тодруулсан биш чойжилсүрэн нэртэй хэд хэдэн өөр хүмүүс тодруулсан байсан шүү дээ тэр тэнүүн-огоо гэд бузрын газрыг 6 хүний :н дэмжиж нэг инженер нь дэмжүүгүй байсан өөрөө ч тодруулга хийж хэлсэн байсан. Юу ч мэдээллээд байгаа юм. Наад нэг Сумка чинь бүүр гэмгүй гоё яваад байна буруу хүнээрээ туг тахиад байна, масс буруу зүгрүү хандраад байна. юмаа судлаад тунгаагаад явмаар байна. Наа нэг Сүхбаатар чинь 2 дох удаагаа улс төрийн золиос боллоо МАН бол ийм л юм нам байна

Холбоотой мэдээ

Back to top button