Нийгэм мэдээ
Согтуу жолооч "Porter" машинтайгаа онхолдож, 7 настай хүүхэд амиа алджээ

Цагдаагийн байгууллагад нэгдүгээр сарын 08-ны өдрийн 04 цагийн үед “Сэлэнгэ аймагт зам тээврийн осол гарч, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл ирүүлжээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 46 настай, эрэгтэй М нь Porter маркийн автомашиныг жолоодож яваад онхолдсоны улмаас тус машинд зорчиж байсан 7 настай хүүхэд нас барсан маш харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Урьдчилсан байдлаар жолооч М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна. Иймд жолооч Та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
.....согтуу машин жолоодохоор бол өөрсдөө л д�##�д орж бай! хайран хүүхэд...өөрөө насан туршдаа шан�##�ж яявах нь бас ар гэрийнхэн..
ҮМХИЙ НОГООРСОН АРХИНЧИН ӨӨРӨӨ ЧАДРАХГҮЙ ХҮҮХЭД АЛААД БАЙХДАА ЯАДЫН АРХИЧИН МИНЬ ЧИ МӨРӨӨРӨӨ ХӨЛДӨЖ ҮХЭХГҮЙ ЯАСАН МУУХАЙ АЦ ВЭ?