Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрдэмтэд: 2023 он түүхэнд үзэгдээгүй халуун жил байсан

Өнгөрсөн жил нь агаарын температурыг хэмжиж эхэлснээс хойш үзэгдсэн хамгийн халуун он байсан гэж эрдэмтэд мэдэгджээ. Европын холбоо дахь Коперникийн цаг уурын өөрчлөлтийг судлах алба (C3S) мягмар гарагт /2024.01.09/ 2023 он нь сүүлийн 100 мянган жилд тохиосон хамгийн халуун жил байх магадлалтай гэсэн юм.

Эрдэмтэд 2023 онд агаарын температурын дээд рекордыг тогтоох жил гэж таамаглаж байсан. Учир нь өнгөрсөн жилийн зургаадугаар сараас эхлэн дэлхийн улс орнуудад температур бүртгэж эхэлснээс хойш үзэгдсэн хамгийн халуун өдрүүд өнгөрсөн билээ.

“C3S”-ийн захирал Карло Буонтемпо “Цаг уурын хувьд маш онцгой жил байлаа. Өмнө нь бүртгэгдсэн дулаан жилүүдтэй харьцуулахад хүртэл өнгөрсөн жил өөр түвшинд халсан” гэж хэлжээ.

1850-аас 1900 буюу аж үйлдвэрлэлийн хувьсгал эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад 2023 онд дэлхийн дундаж температур 1.48 хэмээр нэмэгдсэн байна. Дэлхийн улс орнууд 2015 онд Парис хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн албаны хурлаар дэлхийн дундаж температурын ихсэлтийг 1.5 цельс градуст барих зорилт тавьсан.

Өнгөрсөн жил хүчтэй халж, рекорд тогтоосон нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах ажлыг яаралтай эрчимжүүлэх хэрэгтэй гэдгийг эрдэмтэд анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button