Х.Нямбаатар: “Авлига хороолол”-ыг нураах шүүхийн шийдвэрийг хүлээж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар "Aqua Garden" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж 2023 оны наймдугаар сард гаргаж байв. Гэвч нийслэлийн анхан шатны шүүхээс “Эм энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий захиргааны хоёр актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцсэн байдаг.
Уг захиргааны акт нь маш олон зохицуулалтыг өөртөө агуулсан, энэ утгаараа нэхэмжлэгч хуулийн этгээдэд эрх зүйн түр хамгаалалт авах зайлшгүй нөхцөлийг үүсгэж байна гэж шүүх үзэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл барилгыг нураах, чөлөөлөх зэрэг агуулгаар гарсан уг захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн билээ. Иймд тус барилгыг нураах асуудал гацсан юм. Үүнээс хойш процесс хэрхэн үргэлжилж, ямар шатанд очсон талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Шүүх дээр зогсчихсон байгаа. Шүүхийн шийдвэрийг л хүлээж байна. “S Outles” барилгыг нураахаар болсон. Одоо ганцхан нураах ёстой барилга “Aqua garden” буюу "Авлига хороолол" үлдсэн” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чи чадахгүй ээ нямбаатараа
Чи дэмжээд өгөөч, эвэр хошуулж байхаар
Хүн шордохоор өөрөө дэмжээч сарьсан хоншоорт минь
tanai namiin han toriin eldev apparat iim zovshoorol ogchood oorsdiigoo ner hoch ogch doromjlohoo bolchiul yasiin chi
Хотын даргад метро авилга хороолол 2дэндүү ахлаж бна хэзээч энэ хоёрыг шийдэж чадахгүй гэж мөрийцөхөд бэлэн бна
Монгол хүн бүр эрүүл цэвэр таатай орчинд амьдарна гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа үйлдэлдээ Хотын даргаа нийслэлчүүдийг утаатай,хальтиргаатай,бохир орчинд амьдруулж байгаа үйлдэлдээ НӨХӨН ТӨЛБӨР олго гэж нийтээрээ ШААРДАЯ
Хэзээ ч нураахгүй нь тодорхой байхад ганц тэр үлдсэн ч гэх шиг...Нэлээд олон байшин нураасан ч юм шиг...Монголын ард түмэн ухаантай шүү
манай граашийг ямарч шүүхийн шийдвэргүй нураасан шдэ. хамгийн аймаар нь газрыг зарна гэж бна лээ ххэ
Ванга шиг хэлий. Авлига хороолол удөхгүй ашиглалтанд орно.
Нураалаа гээд хожих зүйл байхгүй тэдний оронд дунд голын далан дээр бүтээн байгуулалт хий
НЯМБААТАРАА Чи чадахгүй ээ чи зүгээр огцорходоол бэлэн байна онигоо минь
Ха ха хэзээч нурааж чадахгүй. Юун төлөө авилга нэртэй билээдээ
Анхнаасаа яаах гэж газар олгосон юм мэдлэг ур чадвар бхгүй хүмүүсийг та нар томилсон мэргэжлийн хүмүүсийг томилоогүйн хар гайгаас болоод хувийн хэвшил хохирох ёсгүй . Үе үеийн дарга нараас хариуцлага нэхэх ёстой
Газар хөдлөхөд нураад өгөх барилгыг эртхэн нураасан нь дээр
Юун нураах гадна пасадаа хийгээд Дотор тохижолт явагдаад байна лээ.
Түй май шүү чиний чадал чинь хаанаа ч хүрэхгүй эртхэн наад суудлаа зайл
Эх орондоо хайртай хүн бүр МАН-ыг сонгохгүй байх хэрэгтэй 2016 оноос хойш ямар ажил хийж амьжиргаа дээшлүүлсэн юм хэл дээ дангаараа сөрөг хүчингүй 8 жил төрийн эрхийг барилаа ш дээ. Харин АН хэзээ ч дангаараа төр барьж үзээгүй шүү 2012-2014 онуудад МАХН 3 бие даагч хүчтэй сөрөг хүчин МАН-ын шантааж дор 1.5 тэрбум ам доллар буюу 2 их наяд төг маш их бүтээн байгуулалт хийсэн тэгэхэд одоо 10 их наяд төг МАН юу хийв ээ хэл дээ
Барилга нураах талаар заасан хуулийн заалт байгаа юм уу ???
Шүүхийг хахуульдаад нураахыг болиулаад ир гэж байгаа юм уу?
Нураана гэж ам шүдээрээ тангаргалаад байсан ард түмэн харсан шүү хүлээсээр байгаа шүү. Нурааж жишиг тогтоохгүй бол даварсан хулгайчууд газар наймаалцаад зөвшөөрөл өгч авлига авалцаад үүрд даамжирна шүү
Танай намын асуудал иргэдэд хамаатааюу
Нурааж яах гэсийн бэ, тэртээ тэргүй хүмүүсийн байр усанд автаад, нураад эхлэхээр, бослого хөдөлгөөн гарна, дуншаад байснаас түргэвчилсэн нь дээр
Хурдан нураагаасай. Халиа тошин сүйд боллоо
Нөгөө авлигачин шүүхчид авлига өгөгчдийн талд л шийдвэр гаргаж хөгөө чирнэ дээ. Харж л байя.