УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Баттулга vs Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалтын хуульд хэн нь, ямар тайлбар хийв?

ЭЗХЯ-наас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан маргаантай асуудлууд үүсээд байна. Өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төрийн ордонд мэдэгдэл хийж, тус хуулийг сонгуулийн дараа иргэдээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт өглөө. Үүний дараа ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар ч хариу тайлбар өгөв.

Тэдний тайлбарыг зэрэгцүүлэн хүргэж байна.

Х.Баттулга:

Ч.Хүрэлбаатар:

Газрын асуудал бол маш эмзэг. Үүнийг нэг нам эрх барьж буй үед, УИХ-ын сонгуулийн дараа хэлэлцүүлэх нь зүйтэй.

Газрыг 100 жилээр гадаадуудад ашиглуулах нь гэж гүтгэж байна. 60+40 жилээр ашиглуулна гэдэг заалт анх 30 жилийн өмнө, 1993 онд батлагдсан. Тэр үед би МУИС-д багшилж байсан. Дараа нь З.Энхболдыг УИХ-ын дарга, Х.Баттулгыг сайд байх үед тус хуульд өөрчлөлт оруулж, 60+40 жилээр ашиглуулна, бас эзэмшүүлнэ гэж нэмсэн. Одоо Засгийн газар "Эзэмшүүлэх" гэсэн үгийг нь хасаж, Үндсэн хуульдаа нийцүүлж байна. Үүнээс хэн нь санаачилж, хэн нь засаж байгааг харж болно.

Х.Баттулга:

100 мянган ам.долларын босгыг буруу тайлбарлаж байна. Хөрөнгө оруулагч нэрээр дуртай гадаадын иргэн нь орж ирж, газар ашиглах эрхтэй болох нь.

Ч.Хүрэлбаатар:

Өмнө нь 100 мянган ам.долларын босго тавигддаг байсан ч Монгол Улс саарал жагсаалтад орж, дөнгөж гараад удаагүй байна. Үүнтэй холбогдуулан, гадаадаас орж ирж буй бүх гүйлгээний эх үүсвэрийг шалгадаг болсон. Тэгэхээр Монголд компаниа байгуулж амжаагүй байгаа хөрөнгө оруулагчид мөнгөө ямар ч данс руу шилжүүлэх боломжгүй болсон. Хуучин бол түр дансанд байршуулдаг байсан, одоо энэ байхгүй болсон. Мөнгөө эхэлж шилжүүлж чадаагүй ямар ч хүн компаниа байгуулж, хөрөнгө оруулж чадахгүй. Хоёрдугаарт 100 мянга байна уу, 5 мянга байна уу, тэр нь тухайн хөрөнгө оруулагчийн л мөнгө болохоос улсын төсөвт оруулдаг, байршуулдаг юм биш. Үүнтэй холбоотойгоор, нөхцөл байдалдаа уялдуулж, 100 мянган ам.долларын босгыг болиулсан.

Хоёрдугаарт, гадаадын иргэнд виз өгөх асуудал бол тусдаа хуультай. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар визний асуудал шийдэхгүй. Өнөөдөр тусдаа хуулиараа, хөрөнгө оруулагчдад зориулсан B1, B2, B3 гэсэн гурван төрлийн виз олгодог юм байна. Энэ асуудал үүгээрээ л үргэлжилнэ.

Х.Баттулга:

Надад Ч.Хүрэлбаатарт ямар ч хувийн асуудал байхгүй.

Ч.Хүрэлбаатар:

Би бол дэмжиж буй бол түүнийгээ, эсэргүүцэж байгаа бол эсэргүүцэж байгаагаа хэлдэг улстөрч. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа миний санаачилсан долоон хуулийн төсөлд хориг тавьсан. Одоо найм дахь нь болж байх шиг байна. Саяхнаас эхэлсэн эрлийз хурлийз, гадаадуудад 100 жилээр газар зарах нь гэх мэт гүтгэлгүүдийг хийж байсан эзэн нь өөрөө өнөөдөр гараад ирлээ гэж харж байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-10 15:57

Баттулга бол ямарч боловсролгүй этгээд дэмийрч солиорхоо болио чи. МАН дах зодооны хүчинд Ерөнхмйлөгчийн �##�быг 4 жил хашсандаа баярлаад монголын төрөөс �######�аад өг. МАН М.Энхболдоосоо с�##�ахын тулд дотороо хагарч т�##� нь чамайг дэмжснээр чи ерөнхийлөгч болсон. Чи боловсролгүй учраас хүнийг эрлийз хурлийзаар нь дууддаг. Ёс зүй хариуцлага өндөртэй нийгэмд бол чам шиг орос монгол олон авгай сольсон �######�ний донтой хүн бол ерөнхийлөгчийн �##�быг хаших нь битгий хэл төрд мэргэжилтний �##�ба хаших эрх байхгүй. Өнөөгийн манай нийгэм төрд ямарч ёс зүйгүй хариуцлагагүй зуд нүүрлэсэн үүрэлсэн учраас л Баттулга гэх ёс зүйгүй боловсролгүй этгээд ерөнхийоөгч болсон.

Зочин
Зочин
2024-01-10 18:19
Reply to  Зочин

ХҮРЭЛБААТРЫН ГОЛ "НҮГЭЛ" БОЛ ХО-ИЙН ХУУЛИНД БСАН БОСГЫГ АВЧ ХАЯСНААР МОНГОЛД ЭНГИЙН ЯДУУ ХУЖАА НАР ҮЙ ОЛНООРОО ЯМАР Ч ХӨРӨНГИЙН БАТАЛГАА ГАРГАЛГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЭРЭЭР МАШ ДАВУУ ЭРХИЙГ ЭДЛЭН 100-Н ЖИЛЭЭР, ҮЕ ДАМЖИН СУУРЬШИХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН. НЭГЭНТ Л ШИНЭЧЛЭН БОЛВСРУУЛЖ БГАА БОЛ ӨНӨӨ ЦАГИЙН ДЭЛХИЙ НИЙТИЙН ТОГТВОРГҮЙ БДЛЫГ ҮНЛЭСЛЭН 100-ЖИЛЭЭР ГЭХ ХУГАЦААГ УЯН ХАТАН БОЛГОЖ БОЛОВСРУУЛАХ БОЛОМЖ БСАН. МАГАДГҮЙ, САНААТАЙГААР МЭДЭЭГҮЙ ДҮР ЭСГЭН ХУУЧИН БДЛААР БАТЛУУЛАХЫГ ЗАВДАН ЗҮТГЭСЭН.

Зочин
Зочин
2024-01-10 16:08

Саяхан хуульчид FASEBOOKээр 1993 онд 60 жилээр өмчлүүлнэ гэсэн хуулийг 2013 онд бүхлээр нь хүчингүй болгосон . Одоо Ч. Хүрэлбаатар буруу тайлбарлаад 1993 оны хуулийг өмчлүүлэх гэсэн за�##�тыг 60+40 =100 жилээр ашиглуулах гэсэн хаяг шошготойгоор оруулж ирэх гэж байгаа юм байна гэж тайлбарлав. Ч.Хүрэлбаатар аа одоо боль доо .Үнэнд гүйцэгддэг цаг байдаг юм шүү . Гар�##� үүсэл болоод сэтгэл зүрх чинь МОНГОЛ биш л байна даа .

Зочин
Зочин
2024-01-10 18:29

Х.Баттулга: "100 мянган ам.долларын босгыг буруу тайлбарлаж байна. Хөрөнгө оруулагч нэрээр дуртай гадаадын иргэн нь орж ирж, газар ашиглах эрхтэй болох нь" = "Төмөр замаар хятадын танк орж ирээд биднийг �##�аад өгнө" !!!

Холбоотой мэдээ

Back to top button