Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил геноцид үйлдсэн гэж буруутгагдан Олон улсын шүүхээр орлоо

Арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Өмнөд Америк Израилыг 1948 оны геноцидийн эсрэг конвенцыг зөрчсөн хэмээн буруутгасан бичгийг Олон улсын шүүхэд (ICJ) хүргүүлсэн юм.

Өмнөд Африкийн үүсгэсэн хэргийн талаарх сонсгол Гааг хотноо пүрэв гарагт /2024.01.11/ эхэлсэн байна. Сонсголын эхний өдөр Өмнөд Африк нээлтийн мэдэгдэл гаргахдаа Газын зурваст явагдаж буй цэргийн үйл ажиллагааг яаралтай цуцлахыг шаарджээ.

Сонсгол болж байх үед Олон улсын шүүхийн байрны гадаа Израил болон Палестиныг дэмжигчид тусдаа жагсаал хийжээ. Жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсгэхгүйн тулд олон тооны цагдаагийн алба хаагчид

Олон улсын шүүхийн өмнө Өмнөд Африкийн төлөөлөгч Адила Хассим “Израил улс геноцидийн тодорхойлолтод хамаарах зүйлс үйлдэж геноцидийн конвенцийн 2-р заалтыг зөрчсөн гэж Өмнөд Африк үзэж байна. Гаргасан үйлдлүүд нь геноцид гэж дүгнэж болох хэв маягтай” гэж хэлсэн юм.

Баримт болгон Хассим Израилыг Газын зурвасыг тасралтгүй бөмбөгдсөний улмаас 23 мянган хүн нас барсан, хоол хүнс, эм тариа, ундны усаар тусламж үзүүлээгүй гэсэн юм. Израилын тал Өмнөд Африкийн үүсгэсэн хэргийг үндэслэлгүй хэмээсэн байна.

Мөн Израил Өмнөд Африкийг чөтгөрийн өмгөөлөгч хийж байна гэж шүүмжилжээ. Мягмар гарагт /2024.01.09/ Израилын ерөнхий прокурор, төрийн прокурор мэдэгдэл хийхдээ “Израил болон Израилын зэвсэгт хүчин олон улсын хууль тогтоомж, тэр тусмаа зэвсэгт мөргөлдөөний хууль тогтоомжийг баримталж байгаа” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинЗочин
ЗочинЗочин
2024-01-12 08:46

Дайн тулааныг Израйл улс зохисгүй аргаар хийж байна. Хамасын ухсан хонгил руу ус цутгана гэдэг нь хулгана зурамнаас хүнийг дорд үзэж байна. Байлдаж байгаа бол шударга байлдах хэрэгтэй. 23 мянган энгийн номхон зэвсэггүй хүмүүсийг түүний дотор хүүхэд эмэгтэйчүүдийг �##�ж үр үндсээр нь устгах геноцид хийж байна.

Del
Del
2024-01-12 09:38

Израил хэний нутагт байгаа билээ

Холбоотой мэдээ

Back to top button