УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Б.Батцэцэг: БНСУ хууль бусаар оршин суугчдаа цөөлж, хилээс иргэдийг буцааж байгаа

Өнөөдрийн /2024.01.12/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны мэдээллийг нэг дороос хүргэж байна.

ҮДЭЭС ХОЙШИХ ХУРАЛДААН


НЭМЭЛТ: 14.40 цаг

-БНСУ хууль бусаар оршин суугчдын тоог цөөлөхийн тулд хилээс буцааж байгаа-

Б.Батцэцэг сайд: Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хилээс буцаагаад байгаа асуудалд мэдээлэл өгье. Тус улсад хууль бусаар амьдарч ажиллаж байгаа 430 мянган иргэн байна гэсэн. Түүнд манай улсын иргэд байгаа. Тухайн 430 мянган иргэнийг багасгаж, 50 хувиар бууруулах бодлого баримталж байна. Энэ хүрээнд 2023 онд 40 мянган иргэнийг буцаасан байна. Монгол иргэд визээ мэдүүлэхдээ зөв мэдүүлсэн ч хил нэвтрэхэд мэдүүлсэн мэдүүлэгтэйгээ зөрдөг. Буцах хугацаа, буух буудал нь тодорхойгүй. Мөн өмнө нь хууль бусаар оршин сууж байсан зэрэг шалтгаанаар буцааж байгаа. Энэ талд ГХЯ-наас үргэлж анхаарч ажилладаг. Хилээр буцаахгүй байх болон хил дээр саатуулагдаж байгаа иргэдэд туслалцаа үзүүлэх чиглэлд анхаарч байгаа. Гэхдээ тус улсын хууль дүрэмд нийцээгүй бол яах ч арга байхгүй. Энэ талаар ГХЯ сэрэмжлүүлэг тогтмол өгч байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Дашпүрэвийн Амарсайхан Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хилээс буцаахгүй байх үүрэг, амлалт авлаа. Толгой дохиод зөвшөөрч байна гэж ойлгож байна. Нэг л иргэн хилээс буцвал тантай ярина шүү.


ЭХЛЭХ: 14:20 цаг

-Монгол Улсаас гадаадын улс орнуудад суух элчин сайд нарыг томиллоо-

  • Монгол Улсаас Бүгд найрамдах Польш улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Дорж,
  • Монгол Улсаас Шведийн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Занабазар,
  • НҮБ-ын байнгын төлөөлөгч В.Энхболд нарыг эргүүлэн татах асуудлаар санал хураахад 61.9 хувиар уг санал дэмжигдэн эргүүлэн татлаа.

Байнгийн хорооны саналаар,

  • Монгол Улсаас БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар С.Сүхболд томилох асуудлыг 67.4 хувиар санал дэмжигдлээ.
  • Монгол Улсаас Бүгд найрамдах Польш улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Д.Байгальмааг 68.2 хувийн саналаар дэмжлээ.
  • Монгол Улсаас Шведийн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Ц.Мөнх-Өлзийг 70.5 хувийн саналаар дэмжлээ.
  • Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр Н.Анхбаярыг 68.2 хувийн саналаар дэмжлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан дээр хураагдсан дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргэхээ УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.


ҮДЭЭС ӨМНӨХ ХУРАЛДААН

НЭМЭЛТ: 12:30 цаг

-Н.Анхбаяр: Давхар иргэншил олгох асуудлыг судалж байна-

Д.Ганбат гишүүн: Манай гадаад харилцаа маш сайжирч байна. Ерөнхийлөгчийн айлчлалд би яагаад багтахгүй байна аа. Би УИХ-д удаан хугацаанд АН-ыг төлөөлж ажиллаж байгаа. УИХ дахь ардчиллын бэлэг тэмдэг гэж хэлж болохуйц хүн. Гэтэл яагаад намайг Ерөнхийлөгчийн айлчлалд багтаахгүй байна аа. Тэнд ямар нэг шалтаг шалтгаан байна уу? Хоёрт, манай улсын иргэд сүүлийн 30 жилд зүүн Азийн хамгийн ядуу орон боллоо. Нэг хүнд ногдох ДНБ 3-4 мянган доллар байна. Иргэд энэ шалтгаанаар өндөр хөгжилтэй улсыг зорьж байна. Монгол иргэншилтэй хүүхдүүд гадаадын иргэншил сонгоод байна. Бид ээж аав нь монгол хүнд давхар иргэншил өгөх боломжтой юу?

Б.Батцэцэг сайд: Айлчлал авах гэж айгаа улстай хүнийхээ тоог тохирог. Хүнийхээ тоонд багтааж улс төрийн намыг төлөөллийг оролцуулдаг. Мөн тухайн улстай байгуулсан парламентын найрамдал хоорондын гишүүдийг түлхүү оролцуулдаг.

Д.Ганбат гишүүн: Хоёр гурав дахь үе нь гадаадын иргэншил авч байна. 35-50 мянган доллароос дээш орлого олдог бол давхар иргэншил өгч болох уу? Тэд бидэнд маш хэрэгтэй боловсон хүчин болж байгаа. Гадаадад очсон эхний үе хар ажил хийж, үр хүүхдээ хүний дайтай сургаж байна.

ТНБД Н.Анхбаяр: Таны хөндөж байгаа асуудал АНУ-д ихээхэн гарч байна. Хуулийн дагуу харьяаллын дагуу монгол эцэг эхээс төрсөн хүүхэд АНУ-ын иргэншил авч байгаа ч бүртгэлийн хувьд Монголын иргэн байгаа. Мөн АНУ-ын хуулийн дагуу тус улсын иргэн болж байгаа. Хамгийн гол нь Монгол Улс харьяатын тухай хуульд нэмэлт оруулж, хоёрдмол харьяаллыг нь баталгаажуулах уу үгүй юү гэдэгт бид нар сайн судалсан. Хуулийн төсөл боловсруулбал хамрах хүрээ зэргийг тодорхойлж байгаа. Гол нь тухайн гадаад иргэншлийг нь хүндэтгэж уялдуулах ёстой. Тэр хүн Монгол Улсад зохих ёсны төрийн алба хаах, сонгуульд оролцох, төрийн өндөр алба хаших зэргийг судалж байгаа.   


НЭМЭЛТ: 11.30 цаг

-НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр Н.Анхбаярыг томилох асуудлыг хэлэлцэж байна-

Хуралдаанаар үргэлжлүүлэн элчин сайд нарыг томилох юм. Үүнд:

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг томилох;
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Доржийг эгүүлэн татаж, Гунаажавын Байгалмааг томилох;
  • Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазарыг эгүүлэн татаж, Цэрэндоржийн Мөнх-Өлзийг томилох;
  • Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдыг эгүүлэн татаж, Нямдоржийн Анхбаяр нарыг томилохоор холбогдох байнгын хороогоор хэлэлцсэнийг хэлэлцэнэ. 

НЭМЭЛТ: 10.30 цаг

-Б.Пүрэвдорж, Ц.Туваан гишүүнээ, энэ С.Чинзориг гишүүний ам нь болдоггүй боловч уг нь сэтгэл нь цагаан байгаа юм-

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: "Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулъя. Хууль батлахад Н.Алтанхуяг гишүүн оролцвол их сайн байна. Санал хураалтын бүртгэл явуулахад 13 гишүүн бүртгэлд ороогүй байна. Эдгээр гишүүдийг тасалснаар тооцно.

Б.Пүрэвдорж, Ц.Туваан гишүүнээ, энэ С.Чинзориг гишүүний ам нь болдоггүй боловч уг нь сэтгэл нь цагаан байгаа юм. Харгүй юм байгаа юм зайлуул" хэмээлээ.


НЭМЭЛТ: 10.10 цаг

-УИХ-ын намрын чуулган ирэх пүрэв гарагт завсарлана-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын намрын чуулган ирэх пүрэв гарагт завсарлана. УИХ-ын намрын чуулганыг ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу нэгдүгээр сарын 19-нд завсарлуулахаар төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.01.12/ чуулганы үеэр онцлов.


НЭМЭЛТ: 10.35 цаг

-Н.Алтанхуяг: Ирээдүй өв санг яаж "алж идсэн" тухай олон нийтэд хүргэх хэрэгтэй байна-

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хоёр асуулга тавьсан. УИХ-ын дарга үүнийг анхаарч, хэлэлцэх асуудлын дараалалд оруулаад өгөөч. Нэгдүгээрт асуудал нь Төсвийн тогтвортой байдлын тухай болон Ирээдүй өв сангийн тухай хуулийн хэрэгжилт ер нь ямархуу байгаа юм бэ. Асуухаар худлаа яриад өнгөрчихдөг тул асуулгаар цаасаар нь олоод авчихсан. Одоо үүнийг олон нийтэд энэ олон тоог хүргэх хэрэгтэй байна. Ирээдүй өв санг яаж "алж идсэн" тухай юм.

Хоёр дахь нь Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн тухай. Асуулгын хариуд баримтууд ирсэн. Гэхдээ БОАЖ-ын яамныхан хулхидсан байна. Ямар ч хэрэггүй 40, 50 хуудсыг хавсралт болгож явуулсан" хэмээлээ.


НЭМЭЛТ: 10.30 цаг

-Ш.Адьшаа: "Халзан бүргэдэй"-гээр асуулга тавьсан ч, Д.Амарбаясгалан бичиг өгөөд буцаачихсан-

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Сая Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар бүсчилсэн хөгжил, түүний дотор Төрийн байгууллагуудыг орон нутагт бүсчлэн байгуулах тухай хэлэлцэж байна. Сонгууль дөхөж байгаа үед энэ чинь цаг үеэ олсон асуудал юм уу. Юунд зориулж бодлогогүй, судалгаагүй юм хийх гээд байна вэ. УИХ ажил хийж, Засгийн газар бодлого тодорхойлсон дүр эсгэж байна. Одоо тэгээд яах юм. ЗТХЯ-ыг Ховд аймаг руу, ХЗДХ-ийн яамыг Дорнод руу нүүлгэх юм уу. Засгийн газар энэ асуудлаа татаж ав. Цаг үеэ олсон, ард түмний амьдрал, зуд зурхан, сахилга хариуцлага, хууль шүүхийн асуудлыг оруулж ирмээр байна.

Бид эрх барьж буй улстөрийн хүчний үйл ажиллагааг дэмжиж ирсэн. Гэтэл зарим зүйл чинь хэрээс хэтэрлээ.

Нүүрсний сонсголоо УИХ-аар оруулж ирж хэлэлцүүл л дээ. Ерөнхий сайдад Халзан бүргэдэйн асуудлаар асуулга тавьсан. Жил гаруй болж байна. Яагаад оруулж ирдэггүй юм бэ. Эсвэл улстөрийн том бүлэглэлийн асуудал байна уу. Нэг удаа оруулж ирсэн ч, Д.Амарбаясгалан дарга бичиг өгөөд буцаачихсан" хэмээлээ.


ЭХЛЭЛ 10.20 цаг

-Г.Занданшатар: Өнөөдөр 115 төсөл батална-

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдөр нийт 115 төсөл батална" гэдгийг танилцуулав. Тодруулбал,

1, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийн төсөл, Төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэхтэй холбогдуулан хууль хоорондын давхардал, хийдлийг арилгахаар холбогдуулан боловсруулсан 115 төслийг батлах аж.

2, Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэнэ.

3, Бүгд Найрамдах Узбекистан Улсад Монгол Улсын Элчин Сайдын яам байгуулах асуудлыг хэлэлцэх юм. 

4, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн байгууллагуудын бүсчлэн байгуулах тухай тогтоолын хэлэлцэнэ.

5, Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

6, Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Харин үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Монгол Улсын гадаад өрийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөжээ. Гэхдээ Б.Баттөмөр гишүүн мэдээллээ шинэчилэх шаардлагатай тул хойшлуулах саналаа ирүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-13 09:52

Хилээр нэвтрэхдээ хориотой бараа авч яваагүйл бол визтэй хүн нэвтрэх ёстой.
Буцааж байгаа ш�##�тгаан нь ердөө энгийн хоньшиг харцаар хараад байв�##� шоглрж байгаа юм. Шийдэмгий харцтай ууртай байж сур манайхаан

Зочин
Зочин
2024-01-14 21:15

Adishaa gedeg banknii etseg hulgaich shuumjlehees Uur Yu ch buteej chadaagui .Sahij Buu Songo!!!

Холбоотой мэдээ

Back to top button