СПОРТ
Дундговийн “дуран”-тай уяач Э.Улаанхүү “Бүх оддын тоглолт”-ыг чимлээ

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн "Бүх Одод-24" Холимог Оддын тоглолтод Дундговь аймгийн Луус сумын харьяат аймгийн алдарт уяач Эрдэнээгийн Улаанхүү оролцлоо. Түүний талбайд гарч ирээд амжилттай гүйцэтгэсэн гурван онооны шидэлт нь "UG Arena"-д хуран чуулсан хөгжөөн дэмжигчдийг суудлаас нь өндөлзүүлэв.
Түүнийг тоглолтод оролцох бүхий л хугацаанд хөгжөөн дэмжигчид чанга дуугаар дэмжсээр байсан нь уяач Э.Улаанхүүг Холимог Оддын тоглолтын “од” байсныг илтгэнэ.
Холимог Оддын тоглолтод гитарчин Д.Өлзий-Орших дасгалжуулагчтай "Powerade" баг 42-45 харьцаатай хожил байгуулсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.