Нийгмийн

Энэтхэг охин 140 хэл дээр дуулж Гиннесийн рекорд тогтоожээ

Энэтхэгийн Керала мужид оршин суудаг 18 настай Сучета Сатиш 140 хэл дээр дуулж Гиннесийн амжилт тогтоосон байна. Тэр өнгөрсөн арван нэгдүгээр сарын 24-нд Дубай хотноо 9 цагийн турш дуулсан юм.

Тухайн үед Дубай хотноо Цаг уурын төлөөх тоглолт нэртэй эвент явагдаж байжээ. Гиннесийн амжилтын албан ёсны вэбсайт дээр “Дубайд болох НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн бага хуралд оролцох 140 орныг төлөөлөх зорилготой 140 хэл дээр дуулсан” гэж бичсэн байна.

Сатиш өөрийн “Instagram” хуудас дээрээ өнгөрсөн долоо хоногт “2023 оны 11-р сарын 24-нд болсон тоглолтын үеэр би 9 цагийн дотор 140 хэлээр дуулж Бурханы ивээлээр Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон гэдгээ хуваалцахад таатай байна. Та бүхний дэмжлэгт баярлалаа” гэж нийтэлжээ.

Эх сурвалж: The Independent

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button