Гадаад мэдээДЭЛХИЙ

Солонгос жүжигчид И Сон Кюний үхлийг мөрдөн шалгахыг уриалжээ

Оскарын шагнал хүртсэн “Parasite” киноны найруулагч тэргүүтэй Өмнөд Солонгосын кино салбарын одод жүжигчин агсан И Сон Кюнтэй холбоо бүхий хар тамхины хэрэг дээр цагдаа, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн ажилласныг мөрдөн шалгахыг уриалсан байна.

Өнгөрсөн сард “Parasite” кинонд дүр бүтээсэн алдарт жүжигчин агсан И Сон Кюн машиндаа нас барсан байдалтай олдсон. Түүний хар тамхитай холбогдсон гэх хэргийг цагдаагийн алба аюулгүй байдал, нууцлалын дүрмийг зөрчилгүйгээр явуулсан эсэхийг шалгахыг уран бүтээлчид уриалжээ.

Жүжигчид И Сон Кюн агсны хэргийг орон нутгийн хэвлэл мэдээллийн газрууд цагдаагийн албан тушаалтнуудаас иш татан мэдээлж байсан тул хар тамхины хэд хэдэн шинжилгээ нь сөрөг гарсан ч гэсэн түүний нэр хүнд унасан гэж мэдэгдсэн байна.

Мөн уран бүтээлчид И Сон Кюний хувийн амьдралд анхаарлаа хандуулан, баталгаагүй мэдээлэл ашиглан сенсац болгон мэдээлж байсныг буруушаажээ. Тэдгээр жүжигчид хэвлэлийн бага хурлын үеэр 2 мянга гаруй уран бүтээлч, салбарын 29 холбоодын гарын үсэг зурсан мөрдөн шалгалт явуулахыг шаардсан бичгийг харуулсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button