Нийгэм мэдээ

Говьсүмбэр аймагт зам тээврийн ослоор, хоёр хүн амиа алджээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны орой Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай хатуу хучилттай зам дээр том оврын ачааны автомашин, суудлын автомашин мөргөлдсөн тухай дуудлага иржээ.

Тус ослын улмаас 18 насны хоёр иргэн амь хохирч, 17-18 насны өсвөр насны хоёр хүүхэд гэмтсэн харамсалтай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдалд эрсдэлийг үнэлж, хөдөлгөөний хурдыг багасгах, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, энэ талаар бусдад шаардлага тавьж, иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөн сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button