Нийгмийн
"Шавхай тарихгүй" гээд улавчтай үйлчлүүлжээ

Улаанбаатар хотод шавхайтай, халтиргаатай өдрүүд үргэлжилж байна. Албан байгууллагууд цаг тутамд шалаа цэвэрлэж, байгууллагын соёлоороо давхар гангарч байна. Үүний зэрэгцээ иргэд тэдэнд хүндэтгэлтэй хандах нь чухал байгаа юм.
Тэгвэл байгууллагаа цэвэр цэмцгэр авч явахад нь хүндэтгэлтэй хандаж буй иргэнийг бид энэ удаа онцолж байна. Тэрбээр "Шавхай тариад яах вэ" хэмээгээд улавч өмсөн худалдааны байгууллагаар үйлчилжээ. Түүний эл үйлдэл залуус үлгэр дуурайлтай үйлдэл хэмээн сайшаагдаад байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харин ч эсрэгээрээ улавч өмс гэх нь хүчирхийлэл түрэмгийллийн нэг хэлбэр юм. Шавар шавхайгаа цэвэрлэж чадахгүй бол байгууллага гэж байгаад яах юм бэ? Ийм далчигануур долигонуур юмнууд цаашаа шүү
Баянгол дүүргийн шинэ спорт цогцолбор руу /домботой хөшөөний арагшаа байдаг/ иргэний бүртгэлийн үйлчилгээ авахаар ороход үйлчлэгч эмэгтэй маш бүдүүлэг харьцаж 200 төгрөгөөр улавч шахах гэж зүтгэсэн. Бэлэн мөнгөгүй виза карттай явж байна хөлөө сайн арчаад оръё гээд орсон чинь араас настай хүн байж энэ тэр гээд есөн шидээр хэл амаараа доромжилсон. Би настай хүн биш л дээ. Харин тэр өөрөө залуухан хүн биш байсан. Дарга нар нь уншиж байвал тэр хүндээ арга хэмжээ авна уу! Яагаад хэн нэгэн үйлчлэгчийн улавчны бизнесийг дэмжих ёстой гэж? Яагаад хөлөө сайн арчиж ороод төрийн үйлчилгээ авч болохгүй гэж? Улавчны мөнгө олж ирэх гээд буцаад явах болж байна уу? Арай дэндүү байсан шүү.
Байгаль дэлхийгээ хайрлая . Гялгар уут бидний хэрэглээ биш шүү.
Гялгар уутан улавч байгалд маш их хохирол учруулж байна. Дахин хэрэглэж болдог даавуун улавч бол болж байна. гялгар цаасан улавч маш ихээр хаягдаж байгаа.
Zuv demjij bn.Im baakhad ekh oron ,soeljij khugjnu