Нийгмийн

Женни 28 нас хүрлээ

"Blackpink" хамтлагийн дуучин Ким Жэннигийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1996 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд өнөөдөр 28 нас хүрч буй юм.

Тэрбээр Сөүлийн Чондам-донг хотод төрж өссөн ч Шинэ Зеландад таван жил суралцаж, 2010 онд Өмнөд Солонгост буцаж ирээд 2012 онд Солонгосын "YG Entertainment"-д дадлагажигчаар ажиллаж эхэлсэн билээ.

2016 оны наймдугаар сард тэрээр BLACKPINK охидын хамтлагийн гишүүнээр дебютээ хийсэн нь өнөөгийн дэлхийн хамгийн том К-поп охидын хамтлаг болж чадсан юм. Харин 2018 оны арваннэгдүгээр сард Женни 'Solo' дуугаараа олонд танигдаж, хөгжмийн ертөнцийг байлдан дагуулсан байдаг.

Женни жүжиглэх хүсэлдээ хөтлөгдөн Америкийн "The Idol" олон ангит кинонд тоглож байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button