Гадаад мэдээДЭЛХИЙ

Хамгийн чинээлэг 5 хүний хөрөнгө 2020 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн

“Oxfam” компани энэ жилийн тэгш бус байдлын тайлангаа ням гарагт /2024.01.14/ нийтэлжээ. Тус тайлангаас харвал дэлхийн хамгийн чинээлэг 5 хүний хөрөнгө 2020 оноос хойш хоёр дахин нэмэгдэж 869 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Харин инфляц, дайн, цаг уурын өөрчлөлтийн улмаас 5 тэрбум хүний орлого буурчээ. “Oxfam”-ийн тооцоолсноор энэ явцаар бол дэлхийн бүх иргэдийг ядуурлын түвшнээс 230 жилийн дараа гаргах юм.

Дэлхийн хамгийн чинээлэг таван хүний хөрөнгө хэр нэмэгдсэнийг харцгаая.

  1. “Tesla”, “SpaceX” гэх мэт компанийн захирал Илон Маскийн хөрөнгө 2020 оны гуравдугаар сартай харьцуулахад 737 хувиар нэмэгдэж, арван нэгдүгээр сарын сүүл гэхэд 245.5 тэрбум ам.доллар болжээ.
  2. Тансаг брендүүдийг эзэмшдэг “LVMH” компанийн удирдагч Бернард Арнаултын хөрөнгө 111 хувиар нэмэгдэж 191.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.
  3. “Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын хөрөнгө 24 хувиар нэмэгдэж 167.4 тэрбум ам.доллар болжээ.
  4. “Oracle” компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисоний хөрөнгө 107 хувиар өсөж 145.5 тэрбум ам.долларт хүрсэн юм.
  5. Амттануудын үйлдвэрүүд эзэмшдэг “Berkshire Hathaway” компанийн захирал Уаррен Баффетийн хөрөнгө 48 хувиар өсөж 119.2 тэрбум ам.доллар болсон байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button