Сошиал трэнд

Н. Онон: "Яг түүн шиг" шоуны гол хор найруулагч нь Г.Ганхүү

“Яг түүн шиг” шоуны шүүгчээр ажиллаж байсан жүжигчин Н.Ононгийн оронд "Чингис хаан" хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан сонгогдсон. Тэрээр энэ удаагийн шоуны тухай болон шүүгчдийн талаар нэлээд сэтгэл дундуур байгаа бололтой. 

Жүжигжин Н.Ононгийн бухимдах болсон шалтгаан нь "хамтлагийн гишүүн Т.Бархүүг шүүгчид оноог нь дарж байна" гэх гомдол. Дугаар бүрт шүүгчдээс хамгийн өндөр оноог нь Т.Бархүү авдаг бөгөөд, шүүгчдээс гадна, оролцогчдын "Эрдэнэ мэт" гурван оноо шоунд оролцогчдын хэн түрүүлэхийг шийддэг.

Н.Онон үүнээс өөр бодолтой байгаагаа нүүр номоороо дамжуулан илэрхийлж,  "Бүгд заавал ээлжилж түрүүлэх ёстой юм бол шүүгч нарын хэрэг байсан юм уу ер нь!!! Шүүлт болгон дээр худлаа магтацгаагаад л. Хүн болгонд тал засаж, хүн болгоныг нэг нэг түрүүлүүлэх гэж хор найруулаад, тэр нь шоуг нь үзэгчгүй болгож. Чадалтай нэгнээ хүлээн зөвшөөрч чаддаггүй арчаагүй монгол зан. Шударга хэлэхэд, гол хор найруулагч, хүн болгоны сайн ах байхыг хүсэгч нь манай Г.Ганхүү л юм даа" хэмээн бухимдлаа илэрхийлжээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button