Гадаад мэдээДЭЛХИЙ

Йемений Хусит бүлэг АНУ-ын тугтай ачааны хөлөг онгоцонд халджээ

Йемен дэх Хусит бүлгийн гишүүд АНУ-ын тугтай “Gibraltar Eagle” нэртэй ачааны хөлөг онгоц руу онгоц эсэргүүцэгч баллистик пуужингаар халдсан гэж АНУ-ын Төв командлал даваа гарагт /2024.01.15/ мэдэгдсэн байна.

Тус хөлгийн оператор “Eagle Bulk Shipping” компани Адений булангаас 160 гаруй километрийн зайд явж байхад онгоц руу халдаж, ачааны хэсэгт бага хэмжээний хохирол учирсан ч далайчин бэртэж гэмтээгүй хэмээжээ.

Йемен улсын Улаан тэнгисийн дагуу эргийг хуситууд удирддаг. Тус бүлэг өнгөрсөн арван нэгдүгээр сараас хойш Израилыг зорьж байгаа эсвэл Израилтай холбоо бүхий хөлөг онгоцнууд руу халдаж эхэлсэн юм.

Үүний хариуд АНУ, Их Британийн арми хамтран Йемен дэх хуситуудын байршилд өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн удаа агаарын цохилт өгсөн. АНУ-ын тугтай ачааны хөлөг рүү халдсанаас харахад хуситууд АНУ, Их Британийн цохилтыг үл харгалзан халдлагаа үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button