Нийгэм мэдээ

Контент бүтээгчдийг "Тикток"-оос мөнгө олох боломжийг Монголд нээнэ

Засгийн газраас “Монгол Улсын олон улс дахь Сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороо”-г байгуулсан бөгөөд эх орноо олон улсад сурталчлах таниулах ажлууд хийж байна. Энэхүү ажлын хүрээнд Соёлын сайд Ч.Номин дэлхий дахинаа 1.7 тэрбум хэрэглэгчтэй цахим сүлжээний платформын нэг Тикток компанийн Олон нийттэй харилцах бодлого хариуцсан дэд захирал Хелена Лерштэй уулзжээ.

Уулзалтын үеэр монгол контент бүтээгчид Тиктокоос орлогожих боломжийн талаар санал солилцсон аж.

Мөн Тиктокын олон улсын контент бүтээгчдийг монголд урьж, чуулга уулзалтыг байгуулах зохион байгуулах, Тиктокын салбарыг Монголд Улсад албан ёсоор байгуулах асуудлаар ярилцлаа.

Хелена Лершийг Монгол Улсад албан ёсоор урьж, Тикток компанийн Сингапур дахь салбартай хамтран ажиллах асуудлаар тус тус санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд дээрх зорилтын хүрээнд олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон цахим сүлжээний нөлөөлөгчдийг монголд урьж нэвтрүүлэг контент бэлдэж нөгөө талаас монгол уран бүтээлчид дэлхийн тавцанд бүтээлээ туурвисан. Үүний үр дүнд цахим орчин дахь монголын талаарх эерэг сэтгэгдэл 2022 онд 19 хувь байсан бол 2023 оны есдүгээр сарын байдлаар 25 хувь болж нэмэгдээд байгаа юм гэж Соёлын яам мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button