НАТО ОХУ-ын довтолгоог няцаах цэргийн сургуулилт хийнэ
НАТО-гийн гишүүн 31 орон болон Швед улсын зэвсэгт хүчин ОХУ-аас дайралт ирсэн тохиолдолд няцаах цэргийн сургуулилт хийх болсон байна. Тус сургуулилт нь НАТО үүсгэн байгуулсны 75 жилийн ойн баярыг тохиолдуулан болж байгаа юм.
Нэгдсэн сургуулилтад Их Британи Хааны тэнгисийн цэргийн хүчин, Британийн арми, Хааны нисэх хүчнээс 20 мянган цэрэг илгээх болжээ. Энэ сургуулилт нь Хүйтэн дайн дууссанаас хойших НАТО-гийн явуулсан хамгийн том цэргийн сургуулилтын нэг болно гэдгийг эх сурвалжууд онцолсон байна.
Их Британийн Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Грант Шаппс “Хүйтэн дайн дууссанаас хойших НАТО-гийн явуулсан хамгийн том сургуулилтад Их Британи 20 мянган цэрэг илгээнэ гэдгийг өнөөдөр зарлаж байна.Сургуулилтад манайхаас гадна НАТО-гийн 30 орон мөн Шведийн арми оролцож, Путиний заналхийллийн эсрэг өгөх аюулгүй байдлын баталгаа болно” гэж хэлжээ.
Сургуулилтад Их Британийн
Хуурай газрын армиас 16 мянган цэрэг 2024 оны хоёрдугаар сараас зургаадугаар сар хүртэл баруун Европын орнуудад танк, их буу, нисдэг тэрэг, шүхэртэй сургуулилт хийнэ.
Хааны тэнгисийн цэргийн хүчнээс 2 мянган тэнгисийн цэрэг найман байлдааны хөлөг, онгоц шумбагч онгоцтой бэлтгэл зохион байгуулна.
Хааны агаарын цэргийн хүчнээс 2 мянган цэрэг F-35B, Poseidon P8 гэх мэт хамгийн сүүлийн үеийн зэвсэгт хүчний технологи бүхий онгоцнуудтай сургуулилт хийх юм.
Эх сурвалж: www.gov.uk
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чекист--фашист Путины чирсэн гайгаар дэлхийн дайн үүсч мэдэх нь ээ. Хүн төрөлхтний түүхэнд "Дэлхийн 3-р дайн ОХУ-ын фашистууд Украйнд довтолсноор эхэлж ээ" гэж бичигдэх л юм бна л даа !!!
НАТОд 31 улс байна. Ганц Оросыг эдийн засгаар хавчаад газар нутагт нь тулж ирлээ. Дайн болоосой хэн эзлэн түрэмгийлэгч байна. Изри�##� улс яаж геноцит хийж байна. 24000 п�##�астин хүнээс 9000 орчим хүүхэд 4000 эмэгтэйчүүд �##�агдаад байна. Тэнэг мунхаг байдлаас с�##�ахгүй байж Оросыг муулаад яах юм. Муусайн Украинчууд д�##�чигнаагүй бол зүгээр байх байлаа. Одоо Хамгийн их Нефтийг Америк үйлдвэрлэж байна. Манай улсад 1 литр түлш өгөөгүй шүү
ХИЛ ЗАЛГАА УЛСУУДАА ҮРГЭЛЖ ДАРАМТАЛЖ, ӨӨРИЙН ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛЖ БАЙДАГ ҮЕ УЛАМЖЛАГДАН ИРСЭН ОРОСЫН ИМПЕР БОДЛОГО ОРЧИН ҮЕИЙН ДЭЛХИЙ НИЙТИЙН СОЁЛТ ЁРТӨНЦТИЙН БОДЛОГОТОЙ ЗӨРЧИЛДСЭНИЙ УЛМААС, ДЭЛХИЙ НИЙТИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ ӨӨР, ДЭЭД ТҮВШИНД ШИЛЖИХ ШИЛЖИЛТИЙН ЗААГ ҮЕ ДЭЭР БИДНИЙ ЦАГ ҮЕ ИРЭЭД БГАА УЧРААС ТҮҮНИЙ ИЛРЭЛ БОЛОХ ОРОС УКРАЙНЫ ДАЙН БОЛЖ БНА. ЭНД ХАМГИЙН ЭНГИЙН ЛОГИК ДҮГНЭЛТЭЭР Ч ГЭСЭН ХАРВАЛ, ДЭЛХИЙН ХАМГИЙН ХӨГЖИЛТЭЙ БАРУУН ЕВРОПЫН ОРНУУД, АМЕРИКИЙН БОДЛОГО БУРУУ, ГАГЦХҮҮ ОРОСЫН БОДЛОГО ЗӨВ ГЭХ ЯМАР Ч ЛОГИКИЙН ҮНДЭСЛЭЛ, ДҮГНЭЛТ ХИЙХ БОЛОМЖГҮЙ ЮМ. ЭНДЭЭС ОРОСЫН ИМПЕР БОДЛОГО НЭГ БОЛ СҮЙРЧ, ОРОСЫН ИМПЕР ЗАДРАХ ЭСХҮЛ ОРОС УЛС ДЭЛХИЙ НИЙТИЙГ ГАЙ ГАМШИГТ УНАГАХ ГЭСЭН ХОЁР ХУВИЛБАРЫН НЭГНИЙГ СОНГОХОД Л ОРОСООС БУСАД ДЭЛХИЙН УЛС ТҮМНҮҮД НЭГДСЭН ОЙЛГОЛТОНД ХҮРСЭН ЮМ ШИГ ЭЭ!!!
Ганц улсаас европ америк япон солонгос бүгд айж бнадаа