Ким Жон Ун БНСУ-ыг “№1 дайсагнагч орон” гэж тодорхойлохыг уриалжээ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улсынхаа үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Өмнөд Солонгосыг “№1 дайсагнагч орон” гэж тодорхойлон дайн гарсан тохиолдолд газар нутгийг нь бүрэн эзлэх амлалт нэмэхийг уриалсан байна.
Даваа гарагт /2024.01.15/ Ким Жон Ун парламентын хуралдааны өмнө үг хэлэхдээ Ким Жон Ун БНСУ-ыг эвлэрэл, нэгдлийн түнш биш гэж тодорхойлох хууль эрх зүйн арга хэмжээ авах хэрэгтэй хэмээжээ.
Тэрбээр “Солонгосын хойгт дайн гарсан тохиолдолд БНСУ-ыг бүрэн нухчин даран, бүрэн эзлэн авч Бүгд найрамдах улсын газар нутагт дагаар оруулах асуудалд анхаарлаа хандуулах нь чухал гэж” гэж хэлсэн байна.
Мөн Хойд Солонгос хоёр Солонгосын хооронд хамтын ажиллагаа, хэлэлцээг зохицуулах зориулалттай гурван агентлагийг унагахаа мэдэгджээ. Эдгээр байгууллагуудад Улс орныг энх тайван аргаар нэгтгэх хороо, Үндэсний эдийн засгийн хамтын ажиллагааны товчоо, Кумгасаны олон улсын аялал жуулчлалын газар юм.
Үүнээс гадна Ким Жон Ун дайтахаас зайлсхийхгүй ч гэсэн өдөөн хатгаагүй тохиолдолд зэвсэгт мөргөлдөөн эхлүүлэхгүй гэж хэлжээ. Тэрбээр “Хэрэв БНСУ манай нутаг дэвсгэр, агаарын орон зай, усан хил рүү 0.001 миллиметр ч болтугай орж ирвэл өдөөн хатгалга гэж үзнэ” гэсэн байна.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.