Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы нисэх буудалд хоёр онгоц шүргэлцсэн осол гарчээ

Японы Читосэ нисэх буудалд “Korea Air” компанийн 289 хүн сууж явсан онгоц машинаар чирүүлж байхдаа “Cathay Pacific” компанийн онгоцтой шүргэлцсэн осол мягмар гарагт /2024.01.16/ гарчээ. Шүргэлцсэний улмаас гал алдаагүй, гэмтэл бэртэл гараагүй гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.

“Korea Air”-ийн онгоц зогсоолоос хөөрөх зурвас руу дөнгөж хөдөлж эхлэх үед хажууд нь зогссон байсан “Cathay Pacific” компанийн онгоцны босоо тогтворжуулагчтай шүргэлцсэн гэж Читосэ хотын гал командлалын алба мэдэгджээ.

Хоёр долоо хоногийн өмнө Ханэда нисэх буудалд “Japan Airlines” компанийн онгоц Японы эргийн хамгаалалтын системийн онгоцтой мөргөлдөж, шатсан ноцтой осол гарсан. “Japan Airlines”  компанийн онгоц дээрх бүх зорчигч аюулгүй гарч чадсан ч эргийн хамгаалалтын онгоцонд байсан зургаан хүний тав нь амь үрэгдсэн.

“Korea Air” мягмар гарагийн ослын талаар мэдээлэхдээ онгоцыг чирч явсан гуравдагч этгээдийн машин их хэмжээний цас орсны улмаас халтирч, шүргэсэн гэжээ.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button