Нийгэм мэдээ

44 настай эмэгтэй байшиндаа шатаж нас баржээ

Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар хорооны Булгийн хоёрдугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:59 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. 

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байжээ. Мөн иргэн А-ын 8х12 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн дээвэр, цонх хайрагдаж байсныг 30 минут ажиллаж  унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн Д/44 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button