ЧД-ийн X хорооны засаг дарга: "Magic Box"-д чадахаараа тусалсан. Нээлтээ хийснээс хойш хэн ч ирж уулзаагүй

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд 2022 онд Magic Box төслийн явуулын номын сан нээлтээ хийж байв.
Олон нийтийн сүлжээнд тус төслийн санаачлагч Б.Цолмон "Гурван жилийн дараа ЧД дэх явуулын номын сан хаагдаж байна. Magic Box-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад сар бүр номын санчийн цалин –1.4 сая төгрөг, тогны мөнгө–100 мянга төгрөг, цэвэр ус–30 мянган төгрөг шаардлагатай. Бидэнд санхүүгийн тусламж үзүүлэх боломжтой эсэх талаар Чингэлтэй дүүргийн засаг дарга, 10-р хорооны засаг даргатай гурван жилийн турш уулзаж, удаа дараа гуйсан ч ямар ч шийдэл гаргаж өгөөгүй. Ингээд аргагүй эрхэнд үйл ажиллагаагаа зогсоохоос өөр сонголтгүй боллоо" гэж нийтэлжээ.
Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн 10-р хорооны засаг дарга Ц.Амаржаргалаас тодрууллаа.
Тэрбээр, "2022 онд Magic Box-ыг анх бидэнд танилцуулж байлаа. Тухайн үед манйа дүүрэгт газар чөлөөлөлтийн ажил хийгдсэн байсан учраас сул газрууд нь "Барман" ХХК-ийн өмч болсон байсан. Барилгийн ажил хараахан эхлээгүй байсан үе. Тийм болохоор тус компанийн захирал Төгсбаяртай тохиролцсоны эцэст Дэнжийн мянга захтай ойрхон өндөрлөг газар байрлуулахаар болсон. Мэдээж, тог цахилгааны асуудлыг байгаа боломжиндоо тааруулж, айлаас татаж өгч байсан. Тухайн үед санхүү мөнгө, урсгал зардлаа яах вэ, гэж асуухад "Тахько ХК" 30 жилийн ойдоо зориулж, ивээн тэтгэж байгаа гэсэн. Үнэхээр чадлынхаа хэрээр туслаж, өнөөдөрт хүрсэн.
Тэнд ажиллаж байгаа номын санч нарт маш их асуудал гардаг байсан. Тухайн асуудалд бүрд нь туслаж, шийдэлд хүрдэг байсан. Фейсбүүктээ оруулсан постыг нь уншихад гурван жил гуйлаа гэсэн байсан. Нээлт хийснээс хойш гурван жилийн хугацаанд нэг ч ирээгүй.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард төслийн зохицуулагч эмэгтэй холбогдож, цалин хөлс, урсгал зардлын тухай асуусан. Би тэр үед үнэнээ л хэлсэн. Хорооны санхүүжилтээр боломжгүй ээ. И-Мэйлээр явуулсан албан тоотоо Чингэлтэй дүүргийн засаг даргад хандах хэрэгтэй гэж зөвлөсөн. Тухайн үед би ч чадлаараа тодруулсан. Гэвч ТББ-ын санхүүжилтийг хороо, дүүргээс гаргах боломжгүй гэсэн.
Ийм асуудал гарахыг мэдсэн бол цагийг нь бүртгэдэг байж, өвлийн цагт цахилгааны төлбөр өндөр гээд ажилладаггүй, зундаа л ажилладаг байсан. Цонх их хагарсан байна гэсэн. Их эрсдэлтэй газар байрласан шүү дээ" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОДОО НОМ УНШИХАА БОЛЬСОН УТСААРАА ПОРНО ҮЗЭЭД ОХИДУУД ХӨВГҮҮД ХЭРЭГЖҮҮЛЖ ХӨХӨЖ ДОЛООЖ БАЙДАГ БОЛЖЭЭ.
За бас нэг юм хийж буй бол заав�##� хэн нэгнээр туслуулах �##�батай юм уу даа.
Ном унших хүн.байхгүй.уха�##�аг утас их нөлөөлж байна!?