ФОТО: Сэлбэ дэд төв төслийн хүрээнд 158 га газрыг чөлөөллөө
Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо болон Сүхбаатар дүүргийн 14-р хороонд "Сэлбэ дэд төв"-ийн бүтээн байгуулалт эхэлж байна.
Уг төслийг түшиглэж нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 12 мянган айлыг орон сууцжуулах томоохон зорилтын эхлэл болж иргэн, аж ахуйн нэгжүүд газраа чөлөөлж эхлээд буй.
Биднийг очиход газраа чөлөөлсөн айлуудын нүхэн жорлонг ариутган, барилгын хогийг цэвэрлэж байв.
Энэхүү төслийн хүрээнд орон сууцуудыг төвлөрсөн дулаанд холбон, жилд 7,500 тн түүхий нүүрсний хэрэглээг бууруулах юм.
Мөн долоон буудал орчмын автомашины ачааллыг 30% бууруулах төлөвтэй аж. Одоогийн байдлаар 3,000 өрхийн өндөр хурдны интернэт, мэдээлэл холбооны үйлчилгээ авах шилэн кабель, сувагчлалын ажил хийгдсэн байна.
"Сэлбэ дэд төв" төслийг хэрэгжүүлснээр
- 6.7 км авто зам
- 5.3 км цахилгаан холбоо
- 2.4 км үерийн хамгааллын далан суваг
- 3.1 га тоглоомын талбай, газрын тохижилт
- 150 болон 240 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг
- 24м, 30м болон 60м-ын гурван гүүр баригдах юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уул нь гэр хорооллын дэд бүтцийг хийчихвэл иргэн бүр хашаандаа цэвэрхэн мод цэцэг тарьж амьдарна шүү дээ. Дулааны шугам татсан байхад г�##�лахгүй шүү дээ.
Тэгж ойлгож байсан. ИРГЭДИЙН газрыг дээрэмдэж байгаас ялгаагүй.
Монголчуудад цэвэрхэн сууна гэсэн ойлголт үнэндээ л байхгүй шүү. Юун хашаандаа мод цэцэг тарих. Ёстой үлгэр биз. Яйжгий хашаагаа засчихдаггүй хэдэн зуун жил болдог улс чинь. Ингэж л орон сууцжуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг айлын хашаанд хөдөөний 2 айл ирж буугаад л яндангын тоог нэмнэ.