НИЙГЭМНийгэм мэдээ

Хүлээлт ихтэй байгаа Сэлбэ дэд төвийн борлуулалт энэ намраас эхэлнэ

Анх гадаад зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгож, эхлүүлсэн "Сэлбэ 20 минутын хот" төсөл одоо "НОСК"-ийн мэдэлд шилжиж түрээслээд өмчлөх хэлбэр лүү орсон. Гэр хорооллын 10 мянган өрхийг орон сууцжуулах уг төслийн борлуулалт, үнийн саналыг олон хүн хүлээж, анхаарч буй.

Тэгвэл уг төслийн борлуулалтыг энэ намраас эхлүүлэх аж. Тухайлбал, ажил гүйцэтгэгч компаниуд иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс аль болох олон төрлийн үнийн санал гаргаж нийслэлд хүргүүлсэн байна. Улмаар НИТХ-аар хуралдаж үнийн саналыг тогтоох юм.

Уг төсөл нь 9 болон 12 давхар бүрэн цутгамал орон сууц бөгөөд хоёр өрөө байрны зохион байгуулалт нь дунджаар 52.28м2 аж. Харин гурван өрөө байрны дотоод зохион байгуулалт нь дунджаар 76.26м2 юм байна.

"Сэлбэ 20 минутын хот" төслийн ашиглалтад орох албан ёсны төлөвлөгөөгөөр бол эхний ээлжийн орон сууцуудыг ирэх 2027 оны 3-р улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Тодруулбал, эхний 40 блокийг 2027 оны тавдугаар сарын 31, дараагийн 40 блокийг 2027 оны наймдугаар сарын 31-ний дотор, харин үлдсэн блокийг 2027 оны 10-р сарын 31-ний дотор тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дахиж хорооллууд баримааргүй бна. Гэр хороолоо сэргээгдэх эрчим хүчээр халдагхаус хороолол болго. Байрныхан бид яаж газартай болохуу гэж мөрөөдөж суухад.

Зочин
Зочин

тийм өндөр үнээр гэр хорооло дунд хэн байр худалдаж авах вэ, түрээслэх л байх, тэгээд хатуугаар хэлэхэд ядуусын хороолол болно доо

Мөнх
Мөнх

Олон хүн шавуулсан бетонон ширэнгэ болчихсон Дөлгөөн нуурыг л харчих, ямар ч тав тухгүй. Энэ бас ялгаагүй болох биз

Зочин
Зочин

Хужаа барилга чанаргүй шүү

Хөдөөний хүн
Хөдөөний хүн

Шинэ хороолол бариад, сургууль, цэцэрлэгийг шийдэж болно. Тэнд амьдардаг хүн хотын төв эсвэл өөр байршилд ажил эрхэлдэг бол яаж ажилдаа шуурхай хүрэх вэ. УБ хотын төлөвлөлт дампуурчээ. Эхлээд зам харгуйгаа шийдээчээ. Том барилга барихаасаа өмнө хурдны том гол замуудаа, тэдгээрийн уулзварын саадгүй нэвтрэх орц, гарцыг барьж байгуулчихаад, тэдгээрийнхээ ачаалалд тохируулж шинэ хорооллуудаа барьж байгаа чээ.

Зочин
Зочин

Сургууль, цэцэрлэг баригдаж байгаа юм алга. Бетон ширэнгэ бариад л хаях уу???

Зочин
Зочин

Энэ байршил нь яг хаана байдаг вэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

7 буудал

Холбоотой мэдээ

Back to top button