Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятад эрдэмтдийн клоны аргаар бүтээсэн сармагчин

Хятад эрдэмтдийн клоны аргаар бүтээсэн Макака мулатта зүйлийн Ретро нэртэй сармагчин гурван жилийн өмнө төрж байжээ. Түүнийг хэрхэн бүтээсэн талаарх судалгаа “Nature” сэтгүүлд мягмар гарагт /2024.01.16/ нийтлэгдсэн байна.

Ретро нь эрдэмтдийн амжилттай клончилж чадсан хоёр дахь төрөл зүйлийн сармагчин юм. Түүнийг бүтээсэн эрдэмтэд өмнө нь 2018 онд Макака фасцикуларис зүйлийн хоёр сармагчин клоны аргаар гарган авч байжээ.

Хамгийн анх клоны аргаар бүтээсэн хөхтөн амьтан бол Долли хонь. Эрдэмтэд Доллийг 1996 онд нас бие гүйцсэн хонины биеийн эсээс атом шилжүүлгийн (SCNT) аргаар гаргаж авсан. Тэр цагаас хойш эрдэмтэд гахай, үнээ, морь, нохой гэх мэт олон хөхтөн амьтныг тус аргаар клончлон бүтээсэн юм.

Гэвч энэ аргаар бүтээсэн үр хөврөлүүдийн багахан хувь нь л амжилттай хөгжиж бойждог байна. Эрдэмтэд Ретрог бүтээхдээ Макака фасцикуларис зүйлийг клончлохдоо ашигласан “SCNT” аргыг сайжруулсан хувилбарыг ашиглажээ.

“Nature” сэтгүүлд нийтлэгдсэн бичвэрээс харвал клончлох оролдлого олон зуун удаа бүтэлгүйтсээр ирсэн байна. Тэгтэл эрдэмтэд клончилсон үр хөврөлд ихэсийг бүрдүүлдэг гадна бүрхүүл зөв хөгжөөгүй байсныг илрүүлжээ. Үүнийг зассаны дараа клончилсон үр хөврөл хэвийн хөгжсөн байна.

Ихэс үүсгэдэг бүрхүүлийг суулгаж өгсөн 113 үр хөврөлийн 11-ийг нь тээгч сармагчинд суулгажээ. Тэдний зөвхөн нэг л амжилттай төрсөн нь Ретро юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button